“Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэж үг бий. Тэгвэл эр хүний зангаргаар хэлсэн үгэндээ хүрэхийн тулд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тархиа багагүй гашилгах бололтой.
Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард “ЭЗЭН-100” хөтөлбөр үр дүнгүй байх аваас өөрсдөө Засгийн газартайгаа хариуцлага тооцно хэмээн ам гарсан. Гэтэл сөрөг хүчнийхэн тухайн үед хэлсэн үгээр нь ороочих санаатай, улстөр дэх намрын шоугаа эхлүүлж байна. Тэд хэрвээ өөрсдөө хариуцлага тооцож чадахгүй бол бид гүйцэтгэнэ хэмээн ам уралдан хэлж байгаа.
Гэвч бүлгийн даргын хувьд нэгэнт хоёр жилийг ардаа орхисон Засгийн газраа гоочилж, юу юугүй бутраачих бодолгүй байгаа бололтой. Тиймээс “барьсан гэрээ нураачихаад, айлын хатавчинд амьдрах хүсэлтэй хэн байх вэ” гэх утгатай үгийг олон нийтэд дайсан биз.
Юутай ч Д.Эрдэнэбат гишүүн “дарга” гэж чанга дуугарахаас өмнө намынхантайгаа зөвлөлдөхийг илүүд үзэж байгаа бололтой.
Өглөөний сонин