“KFC“-ийн тахианаас халуунд тэсвэртэй бактери, нитрит илэрчээ
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж, зарим хүмүүсийн бие хүндэвтэр байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
 
Тодруулбал, сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах, зовиуртай Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байна.

Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
 
“KFC” Зайсан дахь салбараас 52 дээж НМХГ-т ирүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бүрэн шинжилж дуусаагүй байгаа аж. Эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн юм байна. Тиймээс тус газрыг зөрчлөө арилгатал нь түр хугацаагаар үйл ажиллагааг хаажээ.


О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • JASMIN 2019-02-18 16:30:21
    Би лав KFC тахиа анхнаасаа иймэрхүү гэдгийг нь мэдэж байсан учираас нэг ч удаа идээгүй. Вакцины хор, өсөлтийн дааврын тариа, махны чанар сайжруулах тариа г...
  • 89061323 2019-02-18 09:36:36
    Хүний өвчлөлийн 95%-нь шулуун болон бүдүүн гэдэсний эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой төдийгүй, гэдсэнд 5-40кг баас шавдас хадгалагдан янз бүрийн микроб, п...
  • kfc like 2019-02-15 07:05:21
    хоол биш хор гээд бгаа нөхдүүд өөрсдөө л орохоо больчихооч дээ. Бас идэж дуртай хүмүүс бн шд. Туйлшраад бх юм.
    • Зочин  2019-02-15 07:36:44
      Дуртайгаараа чи өөрөө л ор Нэг зүйлийг сана хүн хэзээ ч нэг удаа бүдэрч унасан газар дээрээ унадаггүйг. Энийг мэдэхгүй бол эхлээд өөрөө ижил байдалд орох нь зөв...
  • Албан хаагч 2019-02-15 02:52:56
    Худал мэдээлэл тарааж байгаа сайтууд хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Энэ мэдээлэл худлаа. Одоогоор шинжилгээ хийгдэж байгаа, хариу баталгааж гараагүй байна.
  • зочин  2019-02-15 01:37:58
    тэр бодис чинь бүхэл салбарт нь байгаа биздээ ганцхан зайсан салбарт нь байдаг юмуу өшөө олон хүн хордхыг хүлээж байгаа юмуу бүгдийг нь хааж арга хэмжээ аваач
  • зочин 2019-02-15 01:25:11
    нитритийг хиаманд хэрэглэдэггүй юмуу. Энэ худлаа мэдээлэл байхаа
  • Zochin 2019-02-14 14:45:20
    Onoodor ajillaj l bn le shde
  • зочин 2019-02-14 12:16:48
    бурмесен хаагаач монгол малынхаа толгой шийрийг хог дээр хаяад ухсэн тахианы мах сурталчилдаг арчаагуй монголчууд тэр хэдэн жужигчин бугд ухнэдээ
    • шалзан 2019-02-16 03:40:25
      үхсэн тахиа идэхгүй шууд амьдаар нь идэх юм уу
  • зочин 2019-02-14 11:28:16
    Энэ газрыг бүр мөсөн хаагаач ээ, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаардаг улс орнуудад байх газаргүй болоод манайх мэтийн улсад орж ирж аллагаа үйлдээд байна
    • Зочин 2019-02-14 12:21:48
      Бүх салбарыг нь хаагаачээ!өшөө их хүмүүс хордохоор хаах ёстой юмуу?!!!бүх салбарыг нь хаа!!!!
  • гүүш 2019-02-14 10:55:23
    хужаа генийн өөрчлөлттэй тахиа аажим үйлчилдэг хор шүү.одоо мэдэгдэхгүй ч хэдэн жилийн дараа хорт хавдар антибиотикт дасал болсон вирус энэ тэр гээд их муу...
  • Зочин 2019-02-14 09:58:54
    Ер нь сүлжээний түргэн хоол болох kfc чинь хоол биш хор шүүдээ. Барууныхан болон өмнөд хөршид аль хэдийн хоол биш хор гэж зарлаад байхад идээд хордох юм.
  • L 2019-02-14 09:23:16
    Юу хуцаад байгаа юм. Бүр мөсөн хаагаач. Хортой хужаа тахиа идээд үхлээ шд наад хүмүүс чинь