Эрчим хүчний яамныхан сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилжээ
Эрчим хүчний яамнаас зарласан сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилсөн болохыг АТГ авлигаас урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд тогтоож, энэ зөрчлийг арилгуулахаар тус яаманд хандаад байна.

“Эрдэнэтийн дулааны цахилгааны станцын шинэчлэлт” төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар тушаалаар байгуулжээ. Гэвч ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж, сонгон шалгаруулалтын асуудлыг хэлэлцээгүй байна. Тэгсэн атлаа уг ажлын байранд тавигдах шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тухайлбал, хэвлэлд байршуулсан сонгон шалгаруулалтын зарын дагуу 3 иргэн материал ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэж шийдвэрлэлгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэвлэлд дахин зар байршуулсан байна. Ингэхдээ байршуулсан зарын дагуу иргэдээс материал ирүүлээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “эрчим хүчний болон дулааны инженер, англи, орос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх” гэсэн нарийвчилсан үндсэн шаардлагуудыг “инженер”, “англи хэлний зохих мэдлэгтэй” гэж өөрчлөн зарлажээ.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож байх тул төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахыг Эрчим хүчний яаманд албан бичгээр мэдэгдлээ.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-02-15 08:38:08
    ERCHIMHKUCHIIG meregjliin injemeruudeer l shalgaruulakh shaardlagatai , Odoo bol estoi hkuramchuud l bna, YAM, HKEGJLIIN TEB ...
  • Зочин 2019-02-14 10:40:41
    Тавьсан шаардлагад тавих хүн нь тэнцэхгүй болохоор хүндээ нийцүүлж шаардлагаа өөрчилсөн ажил бна.
  • Зочин 2019-02-14 09:36:44
    Ийм зүйл зөндөөл байдагш дээ. Юун сүртэй юм бэ дээ? Зорилтод компанидаа тохируулаа биз.Ждү, офшор 2 шиг бол яамай