13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох шүүх хурал хойшиллоо
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин М амь насаа алдсан хэрэг гарсан.

Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Ялтнууд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хуулийн дагуу 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй байсан бөгөөд шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Д.Жавхлан, М.Амарболд нар шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан байсан.

Тэгвэл энэхүү хүсэлтийг өнөөдөр Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх байсан ч нэгнийх нь өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар энэ сарын 21-нийг хүртэл хойшлуулжээ.

Талийгаачийн аав М.Лхагваа нь шүүх хурлын дараа “Давж заалдах шатны шүүхээс анх оноосон ялыг хэвээр нь үлдээгээсэй гэж бодож байна. Бүх насаар нь хорих ял оноосон байхад юундаа давж заалдаж хүний ажил амьдралд гай болоод байгаа улсууд бэ. Хүний сэтгэлийн шархыг сэдрээж байна” гэж ярьжээ.  

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-02-17 08:54:34
    энэ 2 алуурчин агаар бохирдуулна . хорвоогоос зайл !!! шоронд ороод хоригдлуудад тамлуулнаа .
    66.181.161.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Oodgui yumuud 2019-02-16 14:42:00
    Yaaharaa erh n haagdaj bga hun davj zaaldaggin
    66.181.180.50
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-02-14 20:17:35
    iim hogiin shaarnuudad davj zaaldah erhguigeer onoodog yal bdaggui yumuu???
    99.237.73.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-02-14 10:05:26
    Үхсэн эцгийн чинь давах. Шууд цаазал
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах