Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд явагддаг дэлхийн Тусгай олимпийн наадам гуравдугаар сарын 08-22-нд АНЭУ-ын Абу Даби хотод болно. Энэ удаагийн наадамд манай улсын тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд нийтдээ 28 тамирчин долоон төрөлд өрсөлдөх юм байна.
Манай улс анх 2013 онд БНСУ-д болсон Тусгай олимпод урилгаар оролцож байсан бөгөөд түүнээс хойш өвөл, зуны наадмыг алгасахгүй оролцож, томоохон амжилтуудыг үзүүлсээр ирсэн юм.
Б.ОД