Хууль эрхзүйн сорилд 50-аас дээш насныхан өндөр оноо авчээ

Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн улсын хэмжээнд зохион байгуулсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ”-ний дүн мэдээлэл гарсан байна. Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн төрийн жинхэнэ 44576 албан хаагч хамрагдсан байна.

Үнэлгээгээр төрийн жинхэнэ албан хаагч нэг бүрийн хууль эрхзүйн болон мэдээллийн технологийн мэдлэгийг сорьжээ. Төрийн жинхэнэ албан хаагчдын насны хувьд 30-40 насныхан хамгийн олон байгаа боловч хууль эрхзүйн сорилд 50-аас дээш насныхан өндөр оноо авсан гэсэн дүн гарчээ.

Анх удаагаа улс орон даяар явагдсан төрийн жинхэнэ албан хаагчдын үнэлгээг Төрийн албаны тухай хууль шинэчлэн мөрдөгдөхийн өмнөхөн хийгдсэнээрээ онцлог юм.

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зарим ухаан муутай тэнэг залуус байх юм 2019-02-14 13:42:16
  • хуульч 2019-02-14 08:30:48
    НАС ДАГАЖ НАМБА СУУЖ,, УХААН ТЭГШРЭНЭ, ГЭДЭГ ЭНЭ ДЭЭ,,,МОНГОЛД 1990 ОНД ОЛОН ЗАЛУУС ТӨР ЗАСАГТ ТОДОРСОН БОЛОВЧ ТЭД МОНГОЛЧУУДАД САЙН НЭР,ТӨРТЭЙ ҮЛДСЭНГҮЙ ДЭЭ???...
  • зочин 2019-02-14 08:28:49
    Одоогийн цаг үеийн 50 нас бол 60 оны 50 нас бишээ. Орчин үед 70-75 нас хүрч байж жинхэн хөгшин, тэтгэвэрийн нас болно. гэж бодож байна. Ид туршлагатай, үнэнч а...
  • Зочин 2019-02-14 07:58:50
    Амьдралын ажлын туршлага бүх зүйлийг харуулдаг шүү дээ.50-тай байна тэтгэвэртээ гар гээд хөдөө орон нутагт байнга дарамталдаг үүнийг бас та нар санах хэрэгтэй
  • Яяя 2019-02-14 06:45:22
    Мэдээж ш дээ. Амьдралын туршлага, үзсэн харсан юм зөндөө байгаа