“Улаан од” сонины 95 жилийн ойг тэмдэглэнэ
 Монголын ууган хэвлэлийн нэг байсан "Улаан од" сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой өнөө жил тохиож байна.

Ойн арга хэмжээ маргааш 10.00 цагт Офицеруудын ордонд болно. Түүхт ойдоо дайнд оролцож явсан, Монголын сэтгүүлчдийн хамгийн өндөр настан буюу өдгөө 100 хүрч буй хурандаа Ж.Ядмаа болон энэ сониноос "төрсөн" төр нийгмийн зүтгэлтэн Т.Ганди нарын үе үеийн сэтгүүлчид оролцох ажээ.


 
Монгол Улсын түүхэнд тохиолдсон хүнд хэцүү шалгалт сорилтын нэг 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны жилүүдэд дарийн утаа үнэрлэж, дайтаж явсан  дайчин сонин гэвэл зөвхөн “Улаан од” юм.

Дайны жилүүдэд цэргийн сонин байлдаанаас байлдаанд дайчдыг зоригжуулж,асар их үнээр олдсон ялалтын мэдээг галын шугам дээрээс  ард түмэндээ түгээж байсан цорын ганц сонин. Монголын сэтгүүлзүй төдийгүй ардчиллын салхи нь байж,  ард иргэд, цэрэг дайчдыг соён гэгээрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэвлэл.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүх цаг үеийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад ч даль жигүүр нь болж,  1990 оны ардчиллын салхи энэ сонины хуудсуудаар Монголын өнцөг булан бүрт сэвэлзэж, улс орны хувьд далд байсан олон мэдээллийг ил болгон бичиж эхэлснээрээ нийгэмд асар их улс төрийн зориг авч ирснийг түүх гэрчилнэ.

Монголчуудын тархи, оюун санаанд сэтгэлгээний тэсрэлт  авчирсан хурц, хүчтэй нийтлэлүүдээрээ ардчиллын анхны дуу хоолой нь болж ирсэн ч түүхийн шарласан хуудаснаа бичээстэй байна.

“Улаан од”-ын чадал чансааг илтгэх өөр нэг зүйл нь энэ байгууллагаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн олон арван сэтгүүлзүйн алдартан, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд юм.

Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд дарга нар, хэвлэл мэдээллийн салбарын мэргэшсэн магнатууд гээдалдартнуудын өнгөжин дэвших, өөдөлж гялалзах анхны гараа нь энэ сонин байв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.