Ж.Ган-Эрдэнэ: Шууд засах шилэн технологи нэвтрүүлж байна
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулж мэдээлэл хийлээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ: 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэлсэн. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана. Энэ жилийн онцлог шалгалтаа өгсний дараа дүнгээ шууд мэдэх боломжтой шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлж байна. Энэ жил ЭЕШ-д урьдчилсан байдлаар 20,000 шалгуулагч бүртгүүлэх тоотойгоор бэлтгэ л ажил хангаж байна. Шалгалтын төв бүр дээр засалт хийх тусгайлсан ангийг бэлтгэнэ. Ингэснээр засалтын явцыг харах боломжтой. 
Мөн энэ жил Монгол хэл, бичгийн шалгалт 400 босго оноотой болсон. Монгол хэл, бичгийн шалгалт  гуравдугаар сарын 23-нд явагдана. Их дээд сургуульд хамрагдах сурагчдын заавал хамрагдах шалгалт юм. Гуравдугаар сарын 4-нд монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хаагдана.

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат: ЭЕШ-ын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор долоо хоногийн турш нийслэлийн бүх сургууль дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй. Энэ жил хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгнө. Дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгөх боломжтой. Улсын хэмжээнд 30 байранд ЭЕШ-ынг зохион байгуулна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.