Хөрөнгө орлогоо мэдүүлж дуусахад нэг хоног үлдлээ
Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Тодруулбал, ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад нэг хоног үлдээд байна.

Өнөөдрийн байдлаар цахим системд 34,200 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулсан байна. Улсын хэмжээнд 85.5 хувьтайгаар явагдаж байгаа аж.  

Хөрөнгө орлогын мэдүүлгийг meduuleg.iaac.mn системээр нэвтрэн бүргүүлнэ. Бүртгэл мэдээллийг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 24.00 цаг хүртэл хүлээн авна. Үүний дараа тухайн байгууллагууд гуравдугаар сарын 1-ний өдрийн дотор тайлан мэдээ ирүүлэх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа 108 байгууллага тэдгээрийн 1,625 салбар нэгж дээр мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа явагдаж байгаа юм.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.   
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.