Хосуудын ордны зохилдлого

Хонь - Ихэр, Арслан, Нумын орд илүүтэй тохирно

Арслангийн ордны эрч хүчтэй, дур хүсэл дүүрэн мэдрэмж таныг ихээхэн татах болно. Гал бадрам халуухан харилцааг та тэднээс найдан хүлээж болно. Харин ихрийн орд таны туршиж үзэхийг хүсдэг бүх сонирхолтой зүйлээ хийхэд туслах болно. Нэг нэгнээ дэмжсэн идэвхтэй харилцаа, нэгдмэл байдал та нарын дунд бий. Харин нумын ордтой хамт байх нь амьдралын шинэ хэсгийг олж нээх мэт сонин содон, адал явдлаар дүүрэн байх болно.

Үхэр - Охин, Загас, Мэлхий

Мэлхийн ордтой нийлснээр маш бат бөх, тайван, айх зүйлгүй амгалан харилцаа бий болох боломжтой. Харин охины орд таныг бүх талаас нь дэмжиж, хамтдаа хүссэнээрээ "тэнэгтэж" болох эрх чөлөөг мэдрүүлэх болно. Загасны орд харин бүх сайхан талаараа таныг санагдуулж магадгүй юм. Энх тайван, гоо үзэсгэлэн, дуу хөгжим, урлаг мөн бүхнийг хайрлах мэдрэмж гээд гэгээлэг, аз жаргалтай мэдрэмж нь таныг өөртөө татах болно.

Ихэр - Жинлүүр, Хумх

Жинлүүр болон ихрийн ордны нөхөрлөл, хамтралыг "идеал" гэж нэрлэдэгт учир бий. Та нар зөвхөн харилцаа холбооны тал дээр гээд зогсохгүй урлаг, гоо сайхан, хөгжөөн цэнгээн, тоглоом наадгай гээд бүх зүйл дээр сайн зохицдог. Харин хумхын ордны хүнтэй хамт байхад та гэнэтийн бэлгээр дүүрэн, идэвхтэй, эрч хүчээр дүүрэн амьдрах болно.

Мэлхий - Үхэр, Хилэнц

Харин хилэнцийн орд таны итгэлийг 100 хувь дааж чадах ба бусад ордуудын тэр болгон зохицож чаддаггүй энэ ордтой та нууцлаг, хачирхалтай мэдрэмжээр холбогдох болно. Мөн охины орд таныг энхрийлж, халамжлахдаа шилдэг нь байх болно. Ийм ч учраас уг ордны хүнтэй хамт байхад дутагдаж гачигдах зүйл үгүй байдаг.

Арслан - Хонь, Нум, Ихэр

Нум, арслан хоёр хоёулаа эрч хүчтэй, гал бадарсан хөгжилтэй, аз жаргалтай хүмүүс учир эрх чөлөө, адал явдал, тоглоом шоглоом гээд бүх зүйл дээр таардаг байна. Харин хонины ордны хүнээс илүү таныг ойлгож, хүндлэх нэгэн ховор. Ихрийн ордныхонтой хамт байснаар бүх зүйлийг өөр өөр өнцгөөс хардаг сонирхолтой, хөгжилтэй мөн тун нээлттэй харилцаа бий болох боломжтой юм.

Охин - Үхэр, Матар, Мэлхий

Үхэр болон охины ордныхон хоёул гэртээ байх дуртай, тав тух, амгалан байдлыг эрэлхийлдэг учир бат бөх харилцаа үүсэх боломжтой. Харин матрын ордтой хамтарснаар хамтдаа ихийг хийж бүтээх, амжилт бүтээлээр дүүрэн хүчирхэг хосууд болох боломжтой. Мэлхийн ордны хувьд та нар олон зүйлээрээ өөр боловч тэр болгон нь нэг нэгэндээ тохирдог байна. Нандин, гүнзгий мэдрэмж харилцаа бас энхрийлэл гээд бие биенээ ойлгон, хайрлах тал дээр сайхан зохицох болно.

Жинлүүр - Хумх, Ихэр, Нум

Хумх болон жинлүүр хоёул олон нийттэй нээлттэй харилцах дуртай, ярьж, хүмүүсээр өөрсдийгөө тойруулан адал явдлаар дүүрэн амьдрахыг эрмэлздэг. Мөн хамтын амьдрал нь маш баялаг, эрч хүчээр дүүрэн байх болно. Харин нэг нэгнээ мэдрэх, энхрийлэх тал дээр ихрийн орд шилдэг нь байх болно. Нумын ордтой хамт байснаар та хэзээ ч уйдахгүй. Адал явдлаар дүүрэн, ажил амьдрал буцалсан сонирхолтой харилцаа энд нуугдаж буй.

Хилэнц - Мэлхий, Загас, Матар

Бусад аль ч ордны хүмүүсээс илүү мэлхийн ордныхон таныг ойлгож, тусалж бас мэдрэх болно. Хүсэл тэмүүллээр дүүрэн, аюулгүй тайван мэдрэмжээр таныг хүрээлнэ. Мөн Загасны ордныхон зөөлөн, мөрөөдөмтгий учир танд бүх удирдлагыг өгч, таныг залж чиглүүлээсэй гэж хүсэх болно. Харин матрын ордтой та маш сайн баг болж чадна. Аливаа зүйлийг гүйцэлдүүлэх, бүтээх ур чадвар тэдэнд бий.

Нум - Хонь, Арслан

Хонь, нум аль аль нь маш эрч хүчтэй, олон нийтийн арга хэмжээ, харилцаа холбоонд одтой. Та хонины ордтой хамт байснаар ихээхэн хөгжилтэй, эрч хүчтэй, өөдрөг дэврүүн харилцааг мэдрэх болно. Харин арслангийн ордны хувьд таныг адал явдал, эрх чөлөө, хүссэн бүхнээ чөлөөтэй хийх ертөнц рүү дагуулан явах болно. Хэзээ ч уйдамхгүй, сонирхолтой өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр байх бөгөөд халамжтай, хосоо бүхнээс илүү өргөмжилдөг арслангийн ордныхон таныг бүх зүйлээр дэмжих чадалтай.

Матар - ​​Ихэр, Загас, Охин

Матар болон үхрийн ордны хүмүүс нэг нэгнээ маш гүнзгий ойлгох чадалтай. Мөн мөнгө төгрөг, бусад зүйл дээр хамтдаа байхдаа дийлдэшгүй бөгөөд хамт байхад ямар ч эрсдэл, сэтгэл зовох зүйл үгүй. Загасны орд таны амьдралд багахан ч атугай гэрэл гэгээ, хөгжил баяр бэлэглэхээр бүхнээ зориулах бөгөөд хамтдаа шаргуу зүтгэх чадалтай. Охины орд аливаад тооцоотой, хатуу чанд, ухаалаг хандах чадалтай тул та тэдэнд ямар ч үед итгэж болно. Мөн хөгжилтэй үйл явдал, халуун дулаан яриа, адал явдал зэргээр таныг сэргээх чадалтай.

Хумх - Нум, Жинлүүр, Охин

Нум болон хумхын орд хамтдаа эрч хүч, баяр хөөр, адал явдлаар дүүрэн байж чадна. Харин жинлүүрийн орд таны нэгэн адил хүмүүс, олон нийттэй ойр, идэвхтэй амьдардаг тул хамт байхад уйдамгүй. Мөн урлаг, дуу хөгжим зэрэгт адил сонирхолтой байх талтай. Харин охины орд хүчтэй мэдрэмж, дуусашгүй их яриа хөөрөөгөөрөө таны тэр болгон бусадтай ярилцдаггүй сэдвийг хөнддөг байх талтай. Тэд таныг халамжилж, урлаг, дуу хөгжмийн мэдрэмжээ хуваалцаж илүү сонирхолтой, урьдчилан таамаглаагүй үйл явдлуудаар гайхшруулна.​​​​​​​

Загас - ​​​​Хилэнц, Мэлхий, Матар

Загас болон хилэнцийн ордныхон нэг нэгэндээ анхны харцаар дурлах нь тийм ч ховор үзэгдэл биш юм. Хилэнц таныг удирдан чиглүүлж, хамгаалах нэгэн байх бол та түүнийг хайр, зөөлөн байдал, шинийг эрэлхийлсэн зангаараа зөөллөх болно. Мэлхийн орд та хоёрт ижил төстэй зүйл олон тул хамтдаа мөрөөдлийн ч юм шиг ертөнцдөө амьдарч, зөөлөн, дулаан мэдрэмжээр нэг нэгнээ хүрээлэх болно. Матрын орд та хоёр өдөр шөнө шиг ялгаатай боловч тэр бүхнээс илүүтэйгээр нэг нэгэндээ татагддаг байна. Бүх тал дээр нэг нэгнийхээ дутууг нөхөх, мэдрэмжээ хуваалцах тал дээр ижил.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.