Ё.Баатарбилэг сайд аа, БСШУСЯ мэргэжил дээшлүүлэх төв биш
Сар шинийн баярын өмнө парламентын яаран гаргасан шийдвэрийн нэг бол БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг томилсон үйл явц байв. Тэр бол парламентад анхлан сонгогдсон олон нийт хийгээд боловсролын салбарт танил бус нэгэн юм. Шинэхэн сайдын хувьд МУИС-ийг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн. Харин ажилласан байдал бол маш төвөгтэй. Гадаад хэл, гадны улсуудад суралцаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн  хийгээд салбарт ажиллаж байсан туршлагын тухай ярих ч хэрэггүй. Тэр түүхч бус туслах, шадар туслахын ажлыг бол сайн хийж ирсэн нэгэн. Тэрбээр сургуулиа төгсөнгүүт Н.Багабандийн үеэс буюу 2002 оноос Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслахаар 2009 оны хүртэл ажилласан байдаг. Үүний дараа нэг жил 2009 онд буюу Т.Бадамжунайг ХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад сайдын зөвлөхийн албыг хашиж байгаад Архангай аймгийн Засаг даргын албанд сууж хоёр жилийг үджээ.

Тухайн үед буюу аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аавын "хаалга татаж", Ц.Нямдорж гишүүний хэлдэгээр “Шударга бус”-ын хонгилд сууж үзсэн эрхэм. Тодруулбал Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн өмнөхөн  Архангай аймгийн  Засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийг баривчилж цагдан хорьсон юм. Тухайн үед  Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасаас Ё.Баатарбилэгийг хахууль авсан нь тогтоогдсон хэмээн буруутгаж байв. Бүр тодотговол Ё.Баатарбилэг нь алт олборлогч компани хууль бус ажил үйлдэж буйг мэдсээр байж тэдний үйл ажиллагааг өөгшүүлээд зогсолгүй хувьдаа хэдэн саяар тогтохгүй авлига гэх мэдээлэл олон нийтэл хүрсэн юм. Гэвч асуудал тэгэсхийгээд намжсан. Ё.Баатарбилэгийг сэжигтнээр тооцон 30 хоног хорьсон байдаг. 

Харин энэ үйл явцын дараа хэсэг нам гүм байсан Ё.Баатарбилэг өнгөрсөн сонгуулиар Арханхангай аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларсан түүхтэй. Харин одоо БСШУСЯ-ыг тэргүүлэхээр болж байна. У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарсан Ц.Цогзолмааг мөн л танхимыг нь огцруулах кноп дарсан Ё.Баатарбилэгээр солив. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг.  Иймээс ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт сэтгэл дундуур явсан Ё.Баатарбилэг танхимынхантайгаа гар нийлж ажиллах нь эсэх нь итгэл төрүүлэхгүй байна.

Угаас түүнийг  Т.Бадамжунай, М.Энхболд нарын халаасны хүн гэдэг. Иймээс М.Энхболд суудлаасаа буухдаа сайдын суудлыг түүнд өгөх бяцхан тохироо хийсэн тухай бор шувуу нисэж байгаа юм. Сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй улстөрийн карьеар хөөсөн тэр ийнхүү боловсролын салбарыг толгойлох болсонд олон хүн гонсгор байна. Түүнд улстөрийн туршлага байгаа ч толгойлох салбартаа бол шинэ хүн юм. Иймээс тус салбарынхан Ё.Баатарбилэг сайд БСШУСЯ-ыг сургалтын төвтэй андуураагүй байгаа гэх хошигнол хүртэл гараад амжиж. 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-17 01:54:50
    Дээд боловсролын чиглэлд зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй .Их дээд сургуульд нийт төгсөгчдийн 20 %-ийг л авдаг босго тогтоох нь зөвөө .Соц-ын үед ийм л байсан ,
  • Зоригоо 2019-02-14 14:48:45
    Сайд яах вэ болно. Яам нь зүгээр л ЕБС цэцэрлэгийн Яам бусад салбар тэнд зүгээр л дагавар.Дээд боловсролын газар нь үнэн хөгийн дарга авгай Амаржаргалан гэж.
  • Зочин 2019-02-14 12:40:51
    Энхболдын хар балагаар Боловсролын яаманд олигтой хүн сайд болох тавилангүй юмаа.
  • Zorigt 2019-02-14 09:09:19
    Жингэр нохойнууд хуцжил байдаг, жингийн цуваа явж л байдаг. Хуцсан нохой болгоны өөдөөс чулуу шидэх хэрэггүйэ Баатарбилэгээ. Ажилд нь амжилт хүсье.
  • Зочин 2019-02-14 07:17:35
    Баатарбилэг тиймэрхүү нөхөр байна.Бадамжунай тарьсан үр гэхээр 60 тэрбумаас өөрцгүй нөхөр юм.БСШУ-ны салбар өөдлөх шинж харгдахгүй байна.Салбарт эрс шинэчлэл, х...
  • Бурмаа 2019-02-14 03:32:45
    Баатарбилэг хиргисүүр ухаж урагш дамалдаг гэж нутгийн хүнээс сонсож байсан
    • zochin 2019-02-14 03:42:20
      Хүнийг гүтгэж болохгүйгээ мэдэж байгаа л байгаадаа
  • Zochin 2019-02-14 03:21:47
    Bas neg dunhuu pizda irlee ene uls hezee bolovsroliig meddeg huneer ajil.hiilgeh bol yamar mergsjil deeshluuleh surgaltiin tov yumuu
  • dorj 2019-02-14 03:01:59
    bas neg bie unelegch said boljee.
  • зочин 2019-02-14 02:07:38
    пгоо малаа бичсэнээ уншаад уздээ нэг ч зев дагавартай егуулбэр алга тохиргоо хийх ч гэх шиг тохироо гэж байгаа юм байхдаа зев бичиж сурчихаад бусадыг гоочил