Томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй
Хүйтний эрч эрс чангарсан энэ үед амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчин ихээр гарч байгаатаа холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргаж хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр хаах захирамж гаргасан.

Мөн олон хөлийн газраар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх, амин дэмээр баялаг сайн чанартай шим тэжээлтэй хоол хүнсийг тогтмол хэрэглүүлж байхыг НЭМГ-аас зөвлөж байна.

Түүнчлэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж томуу, томуу төст өвчнөөс сэргийлж, томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж, гараа тогтмол савандаж сайн угааж, гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа бага цагаар агаар оруулж, агаар сэлгэж, өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж эрүүл мэнддээ анхаараарай эцэг эхчүүдээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.