Туул гол орчмын зөвшөөрөлгүй газар ашиглалтыг зогсоохоор болов
Хан Уул дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран дүүргийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр, Туул голын ай сав дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 29 иргэн, зарим аж ахуйн нэгжийн  хууль зөрчин газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгажээ.

Улмаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  2017, 2018 онд явуулсан  хяналт шалгалтын  дүнг үндэслэн БОАЖЯ-ны сайдын 2018 оны А/76, А/113 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай”  тушаал гаргаж, нийт 34 иргэн, аж ахуйн нэгжийн  газар ашиглах эрхийг цуцалсан байна.

 Гэвч Нийслэлийн хэмжээнд Богдхан уулын тусгай хамгаалалтын газар, Туул голын ай сав дагуу Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмших, ашиглах эрх олгосон 1726 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх хүчинтэй хэвээр байгаа, мөн 29 өрх айл газар эзэмших зөвшөөрөлгүй суурьшин амьдарч байна.
 
Прокурор, Байгаль орчныг хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хамтарч ажиллахаар санал солилцож, иргэд, хуулийн этгээдээс Хан-Уул дүүргийн тусгай хамгаалалтай нутаг дэвсгэр, Туул голын ай сав газарт зөвшөөрөлгүй газар ашиглах явдлыг хуулийн хүрээнд таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн байна.

 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол оронд 2019-02-14 10:32:09
    Монгол оронд арай ч голын гольдролд амьдрахдаа тулаагүй их газартай байтал, амь насаа бодоочээ
    182.160.34.53
    Мэдэгдсэн Хариулах
  • СС 2019-02-13 23:03:36
    Богдхан уулын тусгай хамгаалалтын газар гэнэ үү.Тийм байгууллага байдаг бол сохор дүлий хүмүүс унтаж байдаг байх нэг бол мэргэжсэн авлигачид байдаг байх.
    112.146.94.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-02-13 11:12:09
    ТУУЛЫН БУРГАСЫГ СҮЙТГЭСЭН АМАРСАЙХАН БАРЬЖ БГАА БАЛГАСАА БУУЛГАЖ ЭРГЭЖ НӨХӨН СЭРГЭЭЖ ХУУЧИН БДАЛД НЬ ОРУУЛАХЫГ ШААРДАЭ БНА . БҮХ ИРГЭД ДЭМЖЭЭРЭЙ.
    150.129.140.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-13 06:31:26
    эхлээд амарсайханы газрыг челеелчихеед худлаа хуцацгаа хурэлсухээс эхлээд амарсайханыг хамгаалж байхад юун шударга ес битгий балайтаад байл даа
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-13 05:49:46
    яаг туулын эрэг дээр барьж байгаа урт гэгчийн барилгыг хамгийн түрүүнд нь
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2019-02-13 05:42:13
    худлаа. жил болгон л ингэж сүржигнэж байгаад нам болно.
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-02-13 05:31:29
    hooj zailuulaachee Mongol gej zambraagaa aldsan huuli durem heregjdeggui balai uls gedgee gaihuulj bolohgui shuu Buh zuil huulitai durem juramtai !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах