Хорих ангиудаас хэд хэдэн зөрчил илэрчээ

Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэл дэх  хорих ангиудад хоригдлын ял эдлэлтийн байдал, харуул хамгаалалтыг гэнэтийн байдлаар шалгажээ. Шалгалтанд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй анги, 401 дүгээр хаалттай анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, Хэрэмт Цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газар, Үйлдвэр аж ахуй, барилгын хэсэг, Тусгай ажиллагааны газар зэрэг хорих байгууллага, хэсгүүд хамрагдсан байна.

Гэнэтийн үзлэг шалгалтаар нээлттэй дэглэмийн хоригдлыг хаалттай дэглэмийн хоригдолтой хамт байрлуулсан, прокуророос бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ажилд гаргасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү тамхи хадгалсан, зэвсэгийн чанартай эд зүйл өрөөндөө байлгаж байсан зэрэг хууль журмыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн ба зарим зөрчлийг газар дээр засуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллав гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-02-13 07:07:42
    хорих ангийн дарга нар хамгийн их авилгаар баяжсан гэж яригддаг хүмүүс дээ.