НАТО-г айлгаж буй Oросын зэвсэглэл

АНУ-ын “The National Interest” сэтгүүлд Дипломат харилцаа, олон улсын худалдааны Паттерсоны сургуулийн (Patterson School of Diplomacy and International Commerce) судлаач, профессор Robert Farley Оросын зэвсэглэлийн хүчирхэг таван зэвсгийн тухай “Five Russian Weapons of War NATO Should Fear” нийтлэл бичиж, олныг шуугиуллаа.

Хүйтэн дайн дууссаны дараа (сүүлийн арван жилд) зохион бүтээгдсэн цэргийн зэвсэг нь өнөөдрийн чадварлаг өрсөлдөгчтэй хийж байгаа ширүүхэн тэмцлийн шалгуурыг давж чадсангүй. Хойд Атлантын холбоо нь агаараас хамгаалах систем нь хуучирсан, агаарын довтолгооноос хамгаалах хүчингүй, эсвэл довтлох боломж туйлын багатай дайснуудыг л ялсаар ирсэн.

Тиймээс НАТО нь шийдмэг, сайтар бэлтгэдсэн, орчин үеийн зэр зэвсэг бүхий дайсантай хэр үр дүнтэй дайтах вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Украинд өрнөөд буй сүүлийн үеийн үйл явдлууд нь Хүйтэн дайнаас хойш анх удаа Орос улстай шууд зөрчилд ороход хүргэв. Хэрвээ дипломат бодлого бүтэлгүйтвэл НАТО-гийн нэн тэргүүнд болгоомжлох ёстой Оросын таван зэвсгийг энд танилцуулъя.

БАЛЛИСТИК ПУУЖИН “ИСКАНДЕР”

Хүйтэн дайны сүүлийн жилүүдэд ЗХУ нь ойрын зайн, цөмийн бус хуяглалтай баллистик пуужинг бүтээсэн бөгөөд уг пуужин нь натогийн фронтын шугамаас хамаагүй цаана байгаа дайсны цэргийн төвлөрсөн район, онгоцны буудлуудад өндөр нарийвчлалтай тусч, цохилт өгөх чадвартай байв. Америкчууд үүнийх нь хариу болгон пуужингаас хамгаалах системийг бий болгосон боловч тэр нь зөвлөлтийн пуужингуудыг хааж чадахгүй гэдгээ нэгэнт харуулсан (Персийн булан дахь дайны туршлагаас үзэхэд).

1980-аад оноос эхлээд пуужингаас хамгаалах системүүдийг нэн сайжруулсан боловч үүнтэй зэрэгцэн оросын пуужингууд ч сайжирсан. “Искандер-М” пуужингийн комплексын тусгалын хол нь 400 км, пуужин 700 кг жинтэй янз бүрийн төрлийн толгойг тээх чадвартайн дээр тусгалын ончийн зөрөх магадлал нь 5 метрээс хэтрэхгүй. Энэ бүхнийг тооцож үзэхэд уг систем нь нисэх онгоцны буудлууд, фронтын арын төвлөрсөн цэгүүд болон бусад дэд бүтцийн хувьд үхлийн аюултай нь харагдана. Оросын НАТО-той хиллэдэг хил нь тэгш бус, дотогш гадагш даялсан байдгийг тооцвол Европын гүнд байгаа байд ч оросын цэргийнхэн заналхийлэх чадвартай гэсэн үг.

СУ-27 Flanker

F-15 загварын онгоцны хариу загвар болгож ЗХУ-ын үед Су-27 онгоцыг зохион бүтээсэн бөгөөд эхний онгоцнууд 1985 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн юм. Гэвч 1990-ээд оны эхэн үеийн үйлдвэрлэлийн асуудлаас болоод тийм ч олныг үйлдвэрлэж чадаагүй байна. ЗХУ задран унасантай холбоотойгоор бөөнөөр үйлдвэрлэх явц зогссон билээ. Су-27 загварын онгоцнууд хэмжээ, холын тусгал, хурд, маневрлах чадвараараа үхлийн платформ болж чадсан билээ. Гонзгой, аймаар гэмээр хэлбэр дүрс нь түүнийг үнэхээр сайхан харагдуулах боловч нөгөөтэйгүүр ямар их аюултай болохыг илтгэнэ.

ЗЕНИТ-ПУУЖИНГИЙН С-400 КОМПЛЕКС

С-400 загварын гурван төрлийн пуужин байгаа. Аль аль нь холын янз бүрийн тусгал дахь байг устгахад зориулагдсан. Хамгийн холын тусгалтай пуужин нь 400 км зайнд буй байг устгана. Арай ойрын тусгал бүхий пуужин нь хурдан нисэж буй маневр сайтай байг усгах зориулалттай. С-400-г баллистик пуужинг устгахад хэрэглэж болох хэдий ч НАТО энэ зэвсгийг барагтай бол хэрэглэхгүй бизээ. С-400-гийн датчикийн систем хамгийн үр ашигтайд тооцогддог, учир нь Орос улс нь мөргөлдөөн гарсан аль ч талбарт С-400-г хэрэглэх хамгаалалтын эшелончлогдсон бүсийг байгуулж чадна. Хэрвээ тэр С-400-г Калининград мужид байрлуулбал Европын гүнд явагдаж буй НАТО-гийн үйл ажиллагаа заналхийлэлд өртөнө.

Akula АНГИЛЛЫН УСАН ДООГУУР ШУМБАГЧИД

1980, 1990-ээд оны үед ЗХУ болон Орос улс нь Akula ангиллын 15 шумбагч онгоцыг үйлдвэрлэсэн (натогийн ангиллаар Akula, харин оросынхоор бол 971-р төсөл, “Цурхай-Б” ангилал-орч.). Тэдгээрээс 9 нь Оросын тэнгисийн хүчний бүрэлдэхүүнд байгаа. Энэ бол зөвлөлтийн үеийн нууцлагдмал, үл анзаарагдах онгоцнууд байсныг нь дуу чимээг багасгах технологийг ашиглах бүр илүү их сайжруулсан хувилбарууд юм. Хамгийн чухал нь “Цурхай-Б” шумбагч онгоцнууд нь торпед, далавчит пуужин гээд олон тооны зэвсэглэл тээж байдаг. Далавчит пуужин нь далайн болон хуурай газрын байг адилхан устгах чадвартай болохоор НАТО-гийн эрэг орчмын хамгаалалтын мэдэгдэхүйц хэсэг нь заналхийлэлд орно.

ТУСГАЙГИЙНХАН

Хүйтэн дайны үед АНУ, ЗХУ нь тусгай зориулалтын ангийг бусад хүчинд дэмжлэг үзүүлэх туслах хүчин маягаар ашигласаар ирсэн. Гэвч бүр тэр үеэс л зөвлөлтийнхөн тусгайгийнхны үүрэг ажиллагааг НАТО-гоос илүү өргөн хүрээнд авч үзэж байв. Тусгайгийнхан хорлон сүйтгэх ажиллагааг холбооны шугамууд болон төвлөрсөн цэгүүдэд хийх, гол хүчнээ орж ирэхэд бэлдэх зорилгоор хүн амын дунд айдсыг бий болгох зэрэг тусгай чиг үүрэгтэй болжээ.


Зууны мэдээ
Т.Ананда

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монхоо 2018-11-25 23:51:18
    оросууд унэхээр мундаг шуу
  • иргэн 2017-03-09 15:03:16
    байгаа хэдэн зоосоороо хэдэн муу С400, Искандер аваад цааш нь хийхээс дээ.Цаг зэвүүн болж байгаа үед .Эдлэнгийнхээ хашаанд зоочихоод байж байхаас
  • yaku 2016-02-25 09:35:16
    далавчит пуужин нь хэдэн төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм
  • Эрдэнэ 2014-09-09 03:03:45
    Америкийн Fantom 117 гээд радарт баригддаггүй гэх онгоцыг Оросын С125 унагаж байна гээд л бод. С125 бол аль 60, 70-аад технологи. Түүний дараа С300, С400 гээд байгаа. Оросын Су35 онгоцны маневрлах чадварыг биширсэн хүмүүс энэ бол онгоц биш, зүгээр л үл та