Таны санхүүгийн боловсролд: Гэнэтийн хэрэгцээнд зориулсан хадгаламж

Юуны түрүүнд онцгой асуудал тулгарах буюу гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх зорилгоор мөнгө хадгалах нь зүйтэй. Гэнэт өвдсөн үед эмчилгээний зардал төлөх, ажилгүй болох гэх мэт гэнэтийн асуудал тулгарах үед хэрэглэх мөнгөтэй байх нь чухал. Хамгийн багадаа гурван сар хэрэглэх хэмжээний мөнгийг гэнэтийн хэрэгцээнд зориулж хадгалах хэрэгтэй. Хэрэв та сард 1.0 сая төгрөгийг түрээс, хоол, цахилгаан дулаан болон бусад зайлшгүй хэрэгцээнд зарцуулдаг гэж үзвэл, та багадаа 3.0 сая төгрөгийг онцгой байдлын үед хэрэглэхээр хадгалбал зохино. Хэрэв уг хэмжээний мөнгийг тэр даруй хуримтлуулах боломжгүй бол санаа зовох хэрэггүй, тодорхой хугацааны зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлээрэй.

САНАМЖ

Гэнэтийн хэрэгцээнд зориулж хадгалсан мөнгийг зөвхөн онцгой байдлын үед л хэрэглээрэй. Хэрэв өөр зорилгоор хадгаламжаасаа мөнгө авсан бол боломж гармагц буцааж хийх хэрэгтэй.

Хэрэв боломжтой бол гэнэтийн хэрэгцээнд зориулж хадгалж буй мөнгөө тусад нь дансанд хийгээрэй. Тэгвэл та уг данснаас “энгийн үед” мөнгө авах гээд байхгүй амар болно.

Тодорхой нэг зүйл, тэмдэглэлт үйл явдалд зориулж мөнгө хадгалах

Гэнэтийн хэрэгцээнд зориулсан хадгаламжтай болсон бол та дараах зүйлсэд зориулж мөнгөө үргэлжлүүлэн хадгалж болно. Үүнд:
 

**Таны болон таны гэр бүлийнхний боловсрол;
**Машин;
**Бэлэг (жишээлбэл, төрсөн өдрийн, хуримын, шинэ хүүхэд төрсний гэх мэт);
**Тавилга болон бусад гэр ахуйн хэрэгсэл;
**Хурим;
**Хүүхэд төрүүлсний дараа гарах зардал;
**Гэр бүлээрээ аялал, амралтанд явах;
**Байрны засвар;
**Байраа томсгох;
**Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр гэх мэт.


Зарим хүмүүст мөнгө хадгалах урам зориг дутагддаг. Гэхдээ зорилго тавиад хадгалж эхэлбэл илүү амархан байдаг. Энэ нөхцөлд сар бүр мөнгө хийж байна гэж бодохоосоо илүү зорилгодоо хүрмэгц уг мөнгөөр юу хийж бүтээх тухайгаа бодож урамшдаг.

ЗӨВЛӨГӨӨ

ӨНӨӨДРӨӨС эхэлж мөнгө хадгалаарай. Эртнээс хадгалж эхэлвэл, зорилгодоо эрт хүрнэ. Нэг төгрөг хадгалах нь нэг төгрөг олсноос ялгаагүй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.