Нөхөн сонгуульд  287,6 сая төгрөг зарцуулна
Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийнхон жил гаруй хугацаанд сонгосон төлөөлөгчгүй явж ирсэн.

2016 оны сонгуулиар УИХ-д ялалт байгуулж сонгогдсон Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдөөд бараг жил болов. 

УИХ-аас ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу хуулиндаа өөрчлөлт оруулж, нөхөн сонгууль хийх тогтоол хүчин төгөлдөр гарсан бөгөөд сонгууль хийх товоо гаргасан.

Тодруулбал, ирэх зургадугаар сарын 30-нд Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана. Энэ талаар өчигдөр СЕХ-ноос мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл нөхөн сонгууль явуулах зардлыг УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар баталжээ. Сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая гаруй төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдах ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-02-14 01:17:24
    Энгэж солиорч байхаар өмнөх сонгуулиар таслуулсан эрхмийг оруулчих хэрэгтэй шүү дээ
  • Чёрт!! 2019-02-13 04:51:10
    Хайран мөнгө!!! Татвар төлөгчдийн мөнгөөр туйлах юм даа!!!!
  • Зочин 2019-02-13 03:22:11
    barag 300 сая төгрөгний алтан бандаашаар хийчлээ
  • klj'kh 2019-02-13 03:04:13
    ЭНЭ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ. ТУХАЙН НАМААР НЬ ТӨЛҮҮЛЭХ. НАМЫН САНХҮҮЖИЛТ ГЭЭД УЛСААС МӨНГӨ ЗӨНДӨӨ АВДАГ БИЗ ДЭЭ