23 хүртэлх насны Азийн АШТ-д зодоглох бөхчүүд тодорлоо

23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 23-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдыг сонгох “Сорил” тэмцээн өчигдөр (02.12) “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.

Тэмцээнд нийт 20 байгууллагын 186 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга З.Занабазар, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ, Б.Энхцэцэг, залуучуудын олимпийн наадмын медальт Б.Дөлгөөн, өсвөр үеийн ДАШТ-ий медальт З.Сумъяабазар, Б.Хонгорзул, Д.Отгонжаргал, Б.Эрдэнэсувд, залуучуудын Азийн аварга Б.Цэцэгбаяр, өсвөр үеийн Азийн аварга Ө.Пүрэвсүрэн, залуучууд, өсвөр үеийн Азийн АШТ-ий медальт Б.Лхагвагэрэл, Ц.Цогбадрах, Т.Мөнгөншагай, Э.Бямбадорж, Х.Болортуяа, Э.Даваанасан, Н.Анударь, Б.Чимгээ тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу хүчтэнүүд хүч үзсэн юм.

Жин тус бүрт аваргалсан тамирчин ирэх сард нутгийн дэвжээн дээрээ Азийн хүчтэнүүдтэй өрсөлдөх эрхээ авах байв. Эрчүүдийн тэр тусмаа хөнгөн жингүүдэд гал гарсан олон барилдаан боллоо. 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн УАШТ-ий мөнгөн медальт, спортын мастер Ц.Чинзориг доод жиндээ хүч үзэж, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга ОУХМ З.Занабазар, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ариунболд, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түмэнцогт нарын шилдгүүдийг ялж аваргалсан юм. Энэ жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Н.Насанбуян хоёрдугаар тойрогт З.Занабазарт 3:8-аар ялагдав. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн 57 кг-ын жингийн аварга ОУХМ Ц.Цогбадрах дээд жиндээ буюу 61 кг-д, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга 65 кг-д, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Лхагвагэрэл 125 кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аварга болцгоов. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд өнгөрсөн жилийн “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг Б.Чимгээ, Н.Анударь, Ч.Отгонтуяа, Н.Азжаргал нарыг туршлага заан ялж түрүүллээ.

Эрэгтэйчүүдийн жин тус бүрт мөнгөн медаль хүртсэн тамирчид Улаанбаатарт болох Азийн АШТ-д сонгомол бөхийн төрөлд хүч үзэх боломжтой юм. 
 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН: 


Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Ц.Чинзориг (Хангай хайрхан) 2. Б.Түмэнцогт 3. П.Дашцэрэн (хоёул Хасу-Мегастарс), М.Даваабанди (Алдар)
61 кг: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 3. Б.Ууганбаяр (Баянхонгор), Ганбаяр (Женко)
65 кг: 1. Т.Тулга (Хүч) 2. Г.Ханбүргэд (Алдар) 3. Г.Чойгажид (Женко), Ч.Жамсранжав (Приус центр)
70 кг: 1. Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 2. Э.Бямбадорж (Баянхонгор) 3. А.Дөлгөөн (Хасу-Мегастарс), З.Мөнхтулга (Женко)
74 кг: 1. Б.Отгонбаяр (Хангай хүчтэн) 2. З.Сумъяабазар (Хангарьд) 3. Б.Батрагчаа (Алдар), Д.Батзул (Хасу-Мегастарс)
79 кг: 1. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод) 2. Ц.Дамдинсүрэн () 3. Б.Өлзиймөнх (Орхон, Ирээдүйн одод), М.Түмэнхүслэн (Алдар)
86 кг: 1. Г.Ганхуяг (Аваргууд) 2. Э.Батмагнай (Баянхонгор) 3. Ч.Чойжамц ()
92 кг: 1. М.Цогтгэрэл (Орхон, Ирээдүйн одод) 2. Б.Билгүүн (Хасу-Мегастарс) 3. Г.Ган-Очир (хоёул Хасу-Мегастарс), Ч.Алтангэрэл (Хилчин)
97 кг: 1. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг) 2. Л.Одбаяр (Хангай хүчтэн) 3. Б.Энх-Оргил (Хасу-Мегастарс), Ц.Нямсүрэн (Алдар)
125 кг: 1. М.Лхагвагэрэл (Аварга) 2. С.Ган-Эрдэнэ () 3. Б.Ганзолбоо, Д.Эрдэнэтулга (бүгд Хангай хүчтэн)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Б.Чимгээ (Хангарьд) 3. Ч.Отгонтуяа (Алдар), Д.Отгонжаргал (Женко)
53 кг: 1. Б.Халиунаа (Аврагч) 2. Б.Хулан (Хангай хайрхан) 3. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор)
55 кг: 1. Б.Болортуяа (Женко) 2. Б.Болор-Эрдэнэ (Алдар) 3. Б.Арвин (Хангай хайрхан)
57 кг: 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. Б.Дөлгөөн (Налайх) 3. Н.Наранцацрал (Алдар)
59 кг: 1. П.Отгонбаяр (Женко) 2. Б.Энхтүвшин (Хилчин) 3. Б.Лхам (Баянхонгор)
62 кг: 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 2. Д.Түмэнхүслэн (Женко) 3. Б.Майцэцэг (Алдар)
65 кг: 1. Х.Болортуяа (Аврагч) 2. Г.Оюун-Эрдэнэ (Хангарьд) 3. З.Отгондулам (Налайх)
68 кг: 1. Э.Дэлгэрмаа 2. Б.Нандин-Эрдэнэ (хоёул Хасу-Мегастарс) 3. Э.Даваанасан (Алдар)
72 кг: 1. Д.Цогзолмаа (Говийн бөх) 2. Ц.Хулан (Сэлэнгэ) 3. Г.Ундраа (Женко)
76 кг: 1. Н.Загардулам (Хангай хайрхан) 2. Г.Ариунжаргал (Алдар) 3. Г.Оюунбагана (Мандал оюут)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.