This text will be replaced
"Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож байна. Тэрбээр дэлхийн 38 орноосцугларсан 50 гаруй шүүгчдийг алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ аваад буй юм.
Мөн тэрбээр продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн байна. Энэ хүрээнд “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж эхэлжээ.
Хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ “Wake up with you” дууныхаа клипийг сонсогчдодоо хүргэсэн бол саяхан “She ain’t no love song” дуугаа сонсогчдын хүртээл болгоод байна.