Хүүхэд саахалт айлындаа очих гэж яваад гараа хөлдөөсөн гэв
Хэнтий аймгийн Биндэр суманд дааганы уралдаан зохион байгуулж, улмаар зургаан настай хүү гараа хөлдөөсөн тухай мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

А.Энхбаатар дарга “Иргэд мэдээллийг  түгээхдээ хүүхдийн 108 дугаарт анхлан мэдэгдэж байхыг хүсч байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Энэ тогтоолыг аймаг, сумдын Засаг дарга нар хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй. Энэ тогтоол бүх аймаг, сумдын дарга нарт хүргэгдсэн байгаа.

Гараа хөлдөөсөн гэх хүүгийн ээжтэй холбогдсон. Эдгээр хүмүүс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд золголтоор явж байгаа. Хүүгийн тухай мэдээллийг дамжуулсан этгээд нь хүүгийн үеийн хүүхэд байсан бөгөөд зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч цахим орчинд тавьсан байна. Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийг ямар нэг мэдээлэл сурталчилгаанд ашиглахыг хориглодог. Энэ үйлдэл нь хүүхдийн хувийн мэдээлэлд халдсан эсэхийг шалгаж тогтоосны дараа зөрчил хянан шийдвэрлэх албан тушаалтан асуудлыг шийдвэрлэнэ.

Эхлээд хүүхдийн эцэг, эх гомдох ёстой. Тэгж байж Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгах юм. 

Гараа хөлдөөсөн гэх зургаан настай У.А нь золголтоор Биндэр суманд очсон байхдаа, хамаатны ахынх нь мотоциклийн шатахуун дуусчлаа гэсэн мэдээлэл аваад саахалт айлынх руугаа гар чийдэн барьж явсан байгаа юм. Ингэхдээ хүүхдийн гар хайрагдсан явдал тохиолдсон гэсэн мэдээлэл байна. Сумын эмнэлэгт хүргэж анхны тусламж үзүүлсэн. Одоогоор хүүхдийн бие сайн байгаа талаар ээж нь ярьсан” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2019-02-12 04:22:27
    Тэр хятад мотоциклийнхоо шатахууныг нѳѳцлѳѳгүй нѳхѳр буруутай. Салгалаад ѳѳрѳѳ алхахгүй яасан юм бэ?
    64.119.18.207
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-11 09:21:50
    гэрэл бичсэнээ уншдаа ямар еревдмеер болхи бичдэг амьсгаа вэ чи
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах