Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага ихээр иржээ
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын  тушаалаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд энэ сарын 05- 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан байна.

Онцгой байдлын байгууллагын  нийт 10,626 алба хаагч /давхардсан тоогоор/ 2300 гаруй аврах, гал унтраах автомашин, техник томилгоожин үүрэг гүйцэтгэжээ.  Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

 Харин нийт дуудлагын 70 орчим хувь буюу 64 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд гал түймрийн улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ж /67 настай, эрэгтэй/ нас барсан байна.
П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.