Монгол түмэн их найрагчаа сүүлчийн замд нь үдэж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.

Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Талийгаачийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нь нутаглуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-02-11 04:59:12
    um mani badi mi hum
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-11 04:42:31
    Харамсал илэрхийлье. Эх нутагтаа эргэж төрөх болтугай
    202.179.25.137
    Мэдэгдсэн Хариулах