Сурагчдын амралт дуусч, хичээл эхэллээ
 
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусч, өнөөдрөөс эхэлж гуравдугаар улирлын хичээл эхэллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан бол хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амарчээ.

Гэхдээ найман аймгийн сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарсан нь ташаа юм байна.
Орон нутаг болон нийслэлийн ЕБС-иудын бүх сурагчид өнөөдөр хичээлдээ явж байгаа талаар албаны эх сурвалж хэлэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.