Шинийн 7-нд айлчин гийчин хийж айл хэсэхийг цээрлэдэг
Монголчууд шинийн 7-ны өдөр айлчин гийчин хийхийг цээрлэдэг.

Ер нь цагаан сарын өдрүүдэд уур, шунал, мунхаг гурвыг хамгийн ихээр цээрлэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг хэмээн муу муухай бүхнийг цээрлэж сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хийдэг ёстой. 

Мөн  энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж.

Цагаан сарын өдрүүдэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгож учирдаг. Тиймээс бие биенийхээрээ айлчлан золгоцгоодог билээ. Харин шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэдэг юм.

Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг уламжлалтай ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bolderdene 2019-02-09 20:54:24
    Za medrelteed bgaarai. Tiim um gej hezee ch bdaggui.
  •  2019-02-09 04:28:21
    худал юм зохиож бичихээ больж үз
  • өвөө 2019-02-08 13:35:02
    Энэ нэгдэх өдөр тэр хар өдөр нь тохиож бгаа юм бна.Монгол даяар байгууллагуудын золголт болохнээ энэ хар өдөр...Муу ёр блохгүй бгаа ххх...