Шинийн хоёрны сар хүсэл биелүүлдэг учир даллага авдаг
Өнөөдөр билгийн тооллын XVII жарны шороон гахай жилийн  хаврын тэргүүн сарын шинийн 02-ны өдөр.
Энэ өдөр шөнө сар гарахыг иргэд бэлэгшээн хүлээдэг.

Учир нь шинийн хоёрны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явдаг гэж өвөг дээдэс бэлэгшээдэгтэй холбоотой ажээ.

Иймээс хормын дотор гараад өнгөрдөг тахир сарыг олж харвал заавал хүслээ шивнэж, мөнгө төгрөгөөр даллага авч, тэр мөнгөө бүтэн жил хадгалдаг байна.

Ер нь монголчууд нар сар, уул ус, шүтээндээ ойрхон явж, өргөл, идээ будаа байнга өргөх нь өлзий дэмбэрэлтэй, ерөөл буянтай явна хэмээн үзэж, ихэд бэлэгшээдэг уламжлалтай.

Тиймээс шинийн нэгний алтан нар, шинийн хоёрны тахир сар монголчуудын залбирдаг, мөргөдөг, өргөл өргөдөг гол шүтээн билээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ariuka 2020-02-25 05:17:11
    яаг үнэн үү
  • Anjilla 2020-02-25 04:52:22
    Үнэхээр гайхалтай юмаа
  • Ягшт 2019-02-07 06:12:53
    Үнэн гэсэн, мэдсэн. Билл Гейтс, Уорен Бафет ер нь бүх тэрбумтнууд Сар луу долларын дэвсгэрт далалсаар байгаад баяжсийн гэсэн
  • Zochin 2019-02-07 03:30:43
    Iim zyilsiiig yaj bichij chadaj bnaa? Ene chini 21-r zuun shyy dee... heleh yg alga
  • Иргэн 2019-02-06 17:03:19
    Тэрбиш зурхайч аа?! Өнөөдөр шинийн хоёрны сар гарсангүй
    • sar haragch 2019-02-06 18:23:51
      Unuudur shiniin 2_nii sar heseghen zuur gurvaljingiin guuren deerees tsahilgaan stantsiin utaanii dor haragdsan... olj haraagui bol yaltai bilee
  • Зочин 2019-02-06 05:18:22
    Аливаад итгэх итгэл, сүсэглэх сүжиг байж гэмээн хүн байхын учир орших бус уу.
  • яана даа яана энэ монголчууд 2019-02-06 05:05:00
    Мухар сүсэгээ гэж