Сар шинийн барилдаанд анх удаа түрүүлсэн Улсын арслан Р.Пүрэвдагвын гаргасан амжилт
XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн юм.

Сар шинийн баярт зориулсан битүүний барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ.

Архангай аймгийн харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва дөрвийн даваанд аймгийн арслан Д.Тогтохжаргалыг, тавын даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж шөвгийн дөрөвт үлдсэн. Долоогийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давж, наймын даваанд улсын арслан Ц.Содномдоржийг давж түрүүллээ.

Ингээд Улсын арслан Р.Пүрэвдагвын гаргасан амжилтыг танилцуулахад,
  • 2008 онд Архангай аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн.
  • 2009 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэсэн.
  • 2010 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.
  • 2012 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 2014 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг
  • 2016 онд Улсын наадамд 9 давж үзүүрлэн Улсын арслан цол хүртэж байв.
 Ер нь заал танхмын барилдаанд сайн барилддаг түүнийг өнөө жилийн цагаан сарын барилдаанд түрүүлнэ гэж хэн ч тааварлаагүй таамаг дэвшүүлээгүй байсан юм. Гэтэл их шөвөгт шалгарч, улсын арслан Ц.Содномдоржтой үзүүр, түрүү булаацалдаж, ийнхүү анх удаа сар шинийн барилдаанд түрүүлж, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-11 05:50:06
    Цагаан сарын барилдаанаар маш сайхан барилдсан шүү. Улсын наадамдаа сайхан барилдаж аварга болоорой
    202.179.26.247
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-07 15:25:38
    Даншигт 4 жил дараалан түрүүлсэн, цагаан сарын барилдаанд 1 удаа түрүүлсэн . Улсад 1 үзүүрлэсэн.Одоо улсад түрүүлэх л үлдлээ , хичээгээрэй
    66.181.189.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Hah 2019-02-07 04:38:34
    Arslan bolsnoosod hoish ulsad shovgorson blgui dee
    172.58.185.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Yo 2019-02-07 00:20:54
    Харууштай сайхан барилддаг бөхчүүдийн нэг. Содномдорж арслан бас янзтай. Хоёр сайхан бөх энэ жилийн сар шиний барилдааны үзүүр түрүү булаалдсан нь сайхан байлаа...
    49.197.13.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-02-06 05:24:03
    Даншгийн наадамд жил дараалан түрүүлж Даншгийн аварга болсон билээ
    172.58.39.128
    Мэдэгдсэн Хариулах
    • БАТ & БАТ 2019-02-06 12:55:37
      ДАНШИГЫН ДАЯН АВРАГА БОЛСОН БАЙХ !
      66.181.160.58
      Мэдэгдсэн Хариулах