Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгссөн талаар түүний ач Хабул нь цахим хуудаснаа мэдээллээ.
Тэрээр 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв.
Мөн 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцсан.
Нэрт яруу найрагч эрхэм хүмүүн тэрээр 1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн бөгөөд 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан.
Түүнчлэн “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн юм.
Тэрээр МЗЭ-ийн шагнал, БНМАУ-ын Төрийн шагнал, БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол улсын Ардын Уран Зохиолч цол, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор цол хүртсэн байдаг.
Талийгаачийн ар гэрийнхэн, ах дүү төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Оллоо.мн