Буудлагын ДАШТ эхэллээ
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн өнөөдөр Испани улсын Гранада хотод эхэллээ. 51 дэх удаагийн тус тэмцээнд 100 гаруй орны 2027 буудагч 55 дасгалд цэц мэргээ сорих бөгөөд 2016 оны Зуны олимпийн наадмын 64 эрх олгоно.

Монгол улсын шигшээ багийн ахлагчаар Монголын буудлага спортын холбооны хүндэт ерөнхийлөгч В.Отгондэмбэрэл, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа нар, дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллаж байна.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй 12 буудагч насанд хүрэгчдийн 10-н дасгалд, спортын мастер Б.Буянбаатар ахлагчтай гурван тамирчин гар буучин залуучуудын дөрвөн дасгалд өрсөлдөнө. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн гишүүдийн сонгууль болох бөгөөд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин О.Гүндэгмааг нэр дэвшүүлжээ. Энэхүү сонгуулийн дүн энэ сарын 19-нд гарах юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.