Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье
Тийн унжлагат хэмээх шороон нохой жил улиран одож, "Урвуулагч" хэмээх шороон гахай жилээ угтаж буй хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний билигт сайн өдрийн мэндчилгээг ОЛЛОО.мн сайтын хамт олны зүгээс өргөн дэвшүүлье.

Монгол түмэн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй учран золгож, хүндэтгэл, ёслолын уламжлалт баяраа  төгөлдөр сайхан тэмдэглэж байна.

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй

Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй

Буурал жил улирч, буянт жил морилох нь

Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж

Долоон бурхандаа дээжээ өргөж

Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож

Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Учран золгож буй гахай жилдээ иргэн бүр ажилтай орлоготой, өрх бүр өөдрөг амьдралтай, өтгөс буурлууд минь өндөр насалж, үр хүүхдүүд нь өнөр жаргалтай өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.

 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.