Балдан Бэрээвэн хийдийг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлт гаргажээ
Манай улс ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад хэд хэдэн өвийг бүртгүүлэхээр материалаа  илгээгээд байгаа юм. Тэдгээрийн нэг нь Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд ажээ.

Тус хийд нь 8000 гаруй лам хуврагатай Монголын зүүн нутгийн шашин номын төв байсан аж. Хийдийн суурийг 1777 онд тавьж харин 1813 онд Их Цогчин дуганыг байгуулжээ. Балдан бэрээвэн буюу санскрит хэлний “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай тус хийдийн тухай мэдээллийг ССАЖЯ-ыхан 2012 оноос цуглуулж ЮНЕСКО-д бүртгүүлэхээр илгээгээд байгаа гэнэ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.