Сэрэмжлүүлэг: Хуурамч мөнгөн дэвсгэртээс болгоомжил
 
Зочид буудалд байрлаж 20.000 төгрөгийн дэвсгэртээр 20 гаран сая төгрөг хуурамчаар хийсэн этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Гэмт этгээдүүд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, ТҮЦ, мод нүүрс хувиараа зарж борлуулдаг иргэдээс эд зүйл худалдан авах замаар мөнгөн дэвсгэртийг солиулж байжээ.

 Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийг судлан үзэхэд хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэрт илэрсэн 88 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 13 гомдлыг татгалзаж 75 гомдол эрүүгийн хэрэг үүсгэгдэн эзэнгүй шалгагдаж байсныг иргэн О, У, Э нар бүлэглэн үйлдснийг тогтоожээ.

О.Гэрэлт 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.