Дэлхийн шилдэг цэвэрлэх байгууламжийн технологи Монголд нэвтэрнэ
Техник технологийн шинэчлэл хийсэн ч  жил өнгөрөх тусам   нийслэлийн бохир усыг цэвэрлэх ажлын голыг үүрдэг 1964  онд байгуулагдсан төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй, үйл ажиллагаа нь догдолдож болзошгүй болжээ.  Учир нь өнөөдрийн байдлаар тус цэвэрлэх байгууламжид өдөрт 165-170 мянган м3 бохир ус ирж байгаа бөгөөд арьс шир,  ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн ачаалллыг эрс нэмэгдүүлж байгаа юм байна. Иймээс шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Цэвэрлэх байгууламж гэхээр хүмүүст төрдөг хамгийн анхны сэтгэгдэл бол эвгүй үнэр, бохирдсон орчин буудаг.

Харин дэлхийд инженерийн байгууламжаараа шагшигддаг герман улсын технологиор баригдах цэвэрлэх байгууламж 2015 онд Улаанбаатар хотод ашиглалтанд орно. Энэ бол нийслэлийн баруун урд хэсгийг хамрах Яармаг, Нисэхийн орон сууцны шинэ хорооллын 160 мянган айл өрхийг хангах шинэ цэвэрлэх байгууламж юм. Тус цэвэрлэх байгууламжийн ажил өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Байршлын хувьд олны хэлж заншсанаар Морингийн даваа буюу Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 500000 м2 талбайд баригдана. Өдөрт 20000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламж нь нийт 7 хэсэг байгууламжаас бүрдэх бөгөөд энэ нь 7 давхар шүүлтүүрээр цэвэрлэгдэх юм. Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглаж боломжтой. Мөн боловсруулалтын явцад гаргах хийгээр тус байгууламжийн дулаан цахилгаанаар хангахаар тооцоолжээ. Харин лаг шаврыг преслэж бордоо хэлбэрээр ашиглах боломж байгааг дурдаж байна.

Тус цэвэрлэх байгууламжийг Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн нэгж хариуцан гүйцэтгэгчээр БНТУ-ын Эйч Эн Си компани ажиллаж байна. Зураг төслийг Сивил инженеринг ХХК хийжээ. Нийттөсөвт өртөг 33 тэрбум төгрөгт багтаж байгаа ажээ.

Буянт-Ухаа хорооллын 20000м3 бохир ус цэвэрлэх байгууламжын дулааны тоног төхөөрөмжийн суурилагдсан хүчин чадал 2,4 Гкал/цаг ачаалалтай.Цэвэрлэх байгууламжийн цахилгааны тонон төхөөрөмжийн суурилагдсан чадал нь суурилагдсан хэрэглээ 937,51кВт, гадна гэрэлтүүлэг ыолон бусад хэрэглээ 55кВт байна. Цэвэр усны хэрэглээ хоногт Q=10.0 метр куб байхаар тооцсон байна.

Бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга,  хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэх юм.

Шинэ суурьшлын бүсийн бохир усны найрлагад ахуйн бохир ус давамгайлдаг тул цэвэрлэгээний дэвшилтэт аргыг сонгож, тус бүр нь 10000 м3 бохир ус цэвэрлэх хоёр модулиар төлөвлөжээ.  Бохир усыг идэвхижүүлсэн лагийн технологийг ашиглан цэвэрлэх тус  байгууламжийн технологийн онцлог нь аэротенктэй цэвэрлэх байгууламжид биологийн цэвэрлэгээний үйл ажиллагааг эрчимжүүлэх,  цэвэрлэгээний үр дүнг нэмэгдүүлэхийн тулд агаартай,  агааргүй үечилсэн горимыг хэрэглэх юм байна. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэйгээр нитритжүүлэх-денитритжүүлэх аргаар азотын нэгдлийг бүрэн цэвэрлэж,  цэвэрлэгээний төгсгөлийн шатанд нэмэлт шүүлтүүрийн цэвэрлэгээ хийж,  цэвэршүүлсэн усыг эргүүлэн техникийн хэрэгцээнд ашиглах боломжтой байх гэнэ.

Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3  бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл,  барилга угсралтын ажил хэрэгжснээр шинэ орон сууцны оршин суугчдыг бохир ус цэвэрлэх үйлчилгээгээр 100% хангах,  лагийг боловсруулах,  хаях системийг нэвтрүүлэх, оршин суугчдын амьдралын түвшин сайжрах,  Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах,  бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэж хаяснаар усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм байна.

Төслийн багийханы санал болгосноор барилга угсралтын ажилд тус хорооны ажилгүй иргэдийг цалинжуулан ажиллуулахаар болжээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ус цэвэршүүлэгч: 7011-7700 2015-10-27 04:12:31
    Ус цэвэршүүлэгч: 7011-7700 Ундныхаа усыг ариутгаж шүүж хэрэглэхгүй бол болохгүй болсон цаг байна. Оросын гэрийн нөхцөлд ус цэвэршүүлэгч зарж байна шүү. Үнэ: 20...
    202.21.106.109
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-31 01:34:31
    задгай байгууламж дэлхийн шилдэг гэдэг бас худлаа байх шүү
    124.158.88.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-14 10:38:43
    Одоо энэ төсөл ямар шатандаа явж байна вэ? Сураг нь дуулдах юм алга л байгаад байх юм.
    202.70.38.98
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2014-09-10 00:32:42
    manaih lagaa il hayaj baigalaar ni hataadag bolohoor mash muuhai uner gardag ba ter lagaa ashiglahgui shuud baigalid hayadag. suuliin uyeiin ene bguulamj bol lagaa bolobsruulj bordoo bolon hii gargaj abaad presser shahaj hayadag gsn. tm bolohoor engui mu
    202.179.20.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Батэрдэнэ 2014-09-08 13:33:22
    Наад зурган дээрхийг чинь харах юм бол задгай тундасжуулагч ашиглах нь. Ойр орчиноо ахиад л утах нь дээ.
    202.21.106.166
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2014-09-08 12:46:02
    ДЭД БҮТЭЦ ТӨСЛИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    182.160.36.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-08 09:19:37
    Delhiin shildeg baiguulamjiig Germanuud hiideg jum turkuud bol xujaa l gesen ug.
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах