
Красноярскийн тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгсөнөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноог нэмж олгодог. Өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүн болон Иван Ярыгиний тэмцээний медальтнууд болон шагналт байрт орсон тамирчдын оноог нэмж шинэ чансааг гаргажээ. Чансаанд багагүй өөрчлөлт болж, манай улсын 10 бөх жиндээ “ТОП-5”-д, нийт 35 тамирчин дэлхийн чансаанд багтав.
Дараагийн чансаа хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-нд Болгарын Русе хотод болох Дан Коловын нэрэмжит ОУТ-ий дараа гарна.
ДЭЛХИЙН ЧАНСААНД БАГТАЖ БУЙ МАНАЙ БӨХЧҮҮД
Эрэгтэйчүүдийн 57 КГ: Н.Насанбуян 13 дугаар байр (12 оноо)
- Э.Бэхбаяр 10 дугаар байр (10 оноо)
61 КГ: Т.Түвшинтулга дөрөвдүгээр байр (25 оноо)
- Ц.Чинзориг 15 дугаар байр (10 оноо)
- Г.Отгонбаатар 16 дугаар байр (10 оноо)
65 КГ: Т.Тулга дөрөвдүгээр байр (28 оноо)
- Б.Батмагнай 12 дугаар байр (12 оноо)
70 КГ: Б.Бямбадорж тавдугаар байр (20 оноо)
- Г.Мандахнаран 10 дугаар байр (14 оноо)
- Э.Бямбадорж 13 дугаар байр (12 оноо)
79 КГ: П.Өнөрбат дөрөвдүгээр байр (26 оноо)
86 КГ: О.Үйтүмэн 12 дугаар байр (12 оноо)
92 КГ: Л.Төртогтох зургадугаар байр (20 оноо)
- Б.Өлзийсайхан 12 дугаар байр (10 оноо)
97 КГ: Ө.Батзул гуравдугаар байр (26 оноо)
- Б.Намхай 15 дугаар байр (10 оноо)
Эмэгтэйчүүдийн 48 КГ: Э.Нарангарэл есдүгээр байр (14 оноо)
- Н.Анударь 8 оноотой 15 дугаар байр ( 8 оноо)
53 КГ: Э.Сумъяа тавдугаар байр (22 оноо)
55 КГ: Э.Даваачимэг есдүгээр байр (14 оноо)
- Б.Болортуяа 13 дугаар байр (10 оноо)
57 КГ: С.Цэрэнчимэд 10 дугаар байр (14 оноо)
- Б.Хонгорзул 13 дугаар байр (8 оноо),
59 КГ: Б.Шоовдор дөрөвдүгээр байр (25 оноо)
- А.Батцэцэг 12 дугаар байр (10 оноо)
- Ө.Пүрэвсүрэн 15 дугаар байр (7 оноо)
62 КГ: Э.Гантуяа гуравдугаар байр (26 оноо)
- Х.Болортуяа 15 дугаар байр (7 оноо)
65 КГ: Х.Болортуяа есдүгээр байр (16 оноо)
- З.Болортунгалаг 12 дугаар байр (10 оноо)
68 КГ: С.Батцэцэг гуравдугаар байр (32 оноо)
- Э.Даваанасан 11 дүгээр байр (12 оноо)
- Э.Дэлгэрмаа 12 дугаар байр (10 оноо)
72 КГ: О.Насанбурмаа хоёрдугаар байр (48 оноо)
76 КГ: Г.Наранчимэг есдүгээр байр (14 оноо)