Зүүнхүрээ Дашчойлин хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх" аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр/02.02/ Монгол бөхийн өргөөнд боллоо.
Уг барилдаанд 256 бөх зодоглосноос Ховдын арслан Бүрнээгийн Баянмөнх найм даван түрүүлж, Хонгорын Б.Эрдэнэхүү хурц үзүүрлэв. Их шөвөгт Хөвсгөлийн Ц.Сандагдорж, Увсын Цэ.Мөнхбаяр нарын бяртай, иртэй арслангууд шалгарлаа. Дунд шөвгийн наймд а.х.а Ө.Сүхбат, а.а Б.Хашбат, Н.Мустафа, Х.Цогтгэрэл нар үлдэв.
15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү уламжлалт барилдаанд амжилттай барилдсан залуус төд удалгүй улсын цолны өндөр босгоор алхдаг сайхан уламжлалтай.
Б.ОД