
Дэлхийн II дайны үед Монголын ард түмний бэлгийг эх орноо төлөөлөн фронтод хүргэлцэж явсан түүхтэй С.Цэгмидэд Дундговь аймгийн ЗДТГ-аас хүндэтгэл илэрхийлж, аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж өгчээ.
Монгол түмнийхээ дунд “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид буурай өдгөө 97 настай, Сайхан-Овоо сумын гуравдугаар багийн нутаг, Хашаатын өвөлжөөнд ач зээ нартайгаа өнтэй сайхан өвөлжиж байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат нар "Фронт" Цэгмидийнд зочлон хүндэтгэл үзүүлэх үеэр түүний зургийн цомгийн үзэж, халуун дотно дурсамж яриа өрнүүлжээ.
Х.Хулан