Жүжигчин С.Өлзийхүүд МУГЖ цол хүртээнэ

Сар шинийн босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан  салбар салбарын шилдгүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль гардуулахаар болсон. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа маргааш Төрийн ордонд болох юм. Тэгвэл төрийн дээд одон медаль хүртэх хүмүүсийн дунд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү багтсан байна. Түүнд  Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.

С.Өлзийхүү нь 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагт хөл тавьсан юм. Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, "Нинжин сэтгэл" зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Мөн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд” продакшны жүжигчин тэрбээр “Азтай бадарчин” алтан цом хүртэж байсан билээ. "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж өдгөө  "Шилдэг өнгө" нэртэй болсон юм.

Ийнхүү үзэгчдэд инээд бэлэглэх буянтай үйлсэд зүтгэж яваа авьяаслаг, дайчин жүжигчин С.Өлзийхүү төрдөө үнэлэгдэх нь ээ.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.