Г.Занданшатар: Ардчиллын үнэт зүйлийг баримталж ажиллана
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын даргаар сонгогдвол ямар зарчим барьж ажиллах вэ. УИХ-ын гацааг цаашид арилж, эв нэгдлийг барих талаар ямар ажил хийх вэ? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг анхаарч ажиллаарай.

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар: Ардчиллын үнэт зүйлийг баримталж, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана. Үндсэн хууль өнгөрсөн 27 жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж Чимид гуай хэлсэн байдаг. Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ УИХ-ын хамгийн чухал ажил байх ёстой. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Г.Занданшатар гишүүнийг хууль эрх зүйн орчныг сайжруулахад зүтгэл гаргаж ажиллах байх гэж байна. Мөн Үндсэн хуулийн шинэчлэл дээр хүчин чармайлт  гаргаж ажиллах байх. Нийгмээрээ шүүмжлэх болсон хууль эрхзүйн орчинг сайжруулах тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ? Г.Занданшатар гишүүн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах тал дээр чухал санаачлага гаргасан. Өнгөрсөн хугацаанд төр ямар ямар чиглэлд хувийн хэвшлээ дэмжив. ААН, Аж үйлдвэрээ дэмждэггүй бодлогыг яаж засаж сайжруулах вэ?

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Г.Занданшатар: Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулсан. Хувийн хэвшлээсээ ч бид үүнийг хүсэж байна. Төртэйгөө ярилцаж, аливаа шийдвэр, шийдлээ гаргамаар байгаа юм. Мөн Аж үйлдвэрийн үндэсний зөвлөл байгуулсан. Энэ жилийг эх оронч худалдан авалтыг дэмжих жил болгосон. Санхүү, татвар, хөрөнгө оруулалт, зээл санхүүгийн бодлого гээд багц асуудал яригдаж байна. Мэргэжлийн холбоодын саналыг тусгасан байна. Татварын хуулийг удаа дараа хэлэлцэж байна. ЖДҮ эрхлэгчдээ дэмжих маш чухал заалтууд орсон. Уг хуулийг батлуулахын төлөө ажиллана.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.