МАН-ынхны тэмцэл дундаас тодорсон дараагийн УИХ-ын дарга

МАН парламентын үйл ажиллагааг гурван сар гацааж, ард түмнийг төв талбайд уриалан дуудаж, шившгээ дэлгэж дэлгэж дэлгэж сая нэг дараагийн УИХ-ын даргаа тодрууллаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр  МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх гурван хүнийг өөрийн хүсэлтээр огцрох шаардлага тавьсан. Шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар “хүлээн авч” ажлаа хүлээлгэн өгсөн. Харин УИХ-ын дарга М.Энхболд энэ шаардлагад “үгүй” гэх хариултыг өгсөн юм.  Учир нь УИХ-ын дарга гэх албан тушаал буух нь өөрөө хуулийн нарийн зохицуулалттай. Иймээс хуулийн дагуу асуудлыг шийдэх хүртэл МАН-ынхан түмэнд шившгээ дэлгэхээс аргагүй байдалд хүрсэн. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжлэгтэйгээр энэ долоо хоногийн эхэнд УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь буулгалаа. 

Харин одоо сар шинийн баяраас өмнө буюу өнөөдөр дараагийн УИХ-ын даргыг томилно. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга У.Хүрэлсүхийн зүгээс санал болгосон Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохоор болж байна. Уг асуудлыг өчигдөр МАН-ын бүлэг хэлэлцэж, нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжсэн гэж байгаа. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо чуулган хуралдаж, УИХ-ын даргыг томилно. 

Тэгвэл Г.Занданшатар УИХ-ын дарга болоход бэлтгэгдсэн улстөрч мөн үү? 

УИХ-ын 2012 оны сонгууийн МАН-ын их ялагдлын дараа намынхаа “гал тогоог” хүлээж авсан хүн бол Г.Занданшатар юм. МАН бага хурлаасаа ЕНБД-аа сонгох болоход У.Хүрэлсүх Г.Зандашатарыг дэвшүүлж байсан түүхтэй. 

Г.Занданшатарын хувьд баггүй хугацаанд улс төрийн амьдралд хутгалдсан нэгэн. Сонгуульд ялж ч, ялагдсан явсан эр. 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байгаад 2004 оны сонгуулиар УИХ-ын гуравдугаар тойрог болох Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, дөрвөн жил хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байв. Түүнчлэн 2008 оны сонгуулиар Баянхонгор аймгаас төрийн түшээгээр дахин сонгогдож, улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар ажиллаж байв.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар хоёронтой сонгогдсон Баянхонгортоо ялагдал хүлээсэн байдаг. Гэвч энэ ялагдлынхаа дараа тэр У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлсэнээр МАН-ын ЕНБД-ын албыг хүлээж авч байв.

Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгууль түүнд ээлээ өглөө. Төрсөн нутагтаа дахин даагаа нэхэж УИХ-ын гишүүн сэнтийд заларч, жилийн дараа ЗГХЭГ-ын даргын албыг хаших болсон. Харин одоо УИХ-ын даргын сэнтийд суух эрхийг “гардлаа”. Түүнд энэ боломжийг дахин У.Хүрэлсүх олголоо. 

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Unshigch 2019-02-04 15:02:20
    Chono boroonoor l bolchloo shuu. Iim hun hereggui ee. Oor hun tawiachee
  • ZOCHIN 2019-02-03 23:17:04
    НААД ЗАНДАНШАТАР ЧИНЬ ХАРИН АЛЬ Ч ТАЛААС НЬ ХАРСАН ЦЭВЭР ЦУСНЫ ХУЖАА ХАРАГДААД БАЙНА ДАА .М.ЭНХБОЛДД ДЭХГЭД НЬ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН БАЙСАН БАЙНА
  • zochin 2019-02-02 09:00:42
    14 ter bumiig huvaaj idsen darga said hoer saihan hosolj baina da 1
  • M 2019-02-02 08:00:09
    Shalihgui um bnaa...... arai juldaad bgaa um bish uu
  • Баатархүү 2019-02-02 03:21:17
    за да энэ нөхөр ч толгойдоо сумтай даг шүү,. Гацаж ээрээд л
  • Хуульч 2019-02-02 01:24:33
    емнех даргаа газар доогуур ортол муулж байж гарч ирсэн амьтан яамар л еедтэй байв гэж. АН намын булэгт л найдах улдлээ. Еренхийлегчээс даалгавар авдаг
  • zochin 2019-02-01 20:33:01
    JDUchdiin erin ye eheljdee udahguidee ta nar songuuli bolj l taarna
  • eee 2019-02-01 16:47:20
    uneheer sumtai gedeg sht... oir ajillaj bsan humuus ni... za ard tumen ni adilhan bhad yadiin tee
  • Had 2019-02-01 16:26:16
    Sakhaltai gakhai gej sonsson uu? Bi Gakhainaas oor bolokh gej l sakhal tavisan yum aa!
  • Батцэцэг эгч нь  2019-02-01 14:34:33
    Шинэчлэлийг эгчээсээ эхэлвэл шудрага байгаа чинь ард түмэнд харагдах байх. Эгч нь ИНЕГ-ийнхнаас ичээд байх юм. Ядахдаа би ажлаа ч сайн мэдэхгүй юм. Тиймээс б...
  • Battsetseg. Egch 2019-02-01 14:30:29
    Egcheesee exleed shinchleliig xiibel shudraga baigaach chin ard tumend xamragdax naizdaa. Egch ni INEG -nxnaas inched bx um.
  • нүд чих 2019-02-01 13:48:19
    Манайхан шиг хүнийг зүс царайгаар нь ялгаварладаг, дүгнэдэг улс байхгүй шүү!! Хүмүүсээ үүнийгээ больцгооёо.Ярьж хэлж хийж байгаагаар нь мэдлэгээр нь дүгнэ.
  • Sarnai 2019-02-01 13:30:07
    Hn
  • sahal 2019-02-01 13:28:45
    sahalaa avuul
  • Sarnai 2019-02-01 13:27:15
    Amjilt shudarga ajillaarai daa
  • zochin  2019-02-01 08:02:34
    Sahal mash muuhai bn.
  • иргэн 2019-02-01 06:32:05
    Дэмжиж байна,Шүүхийн тухай хуулийг өөрчилж,ШЕЗ гэсэн нүсэр орон тоотой байгууллагыг татан буулгах шаардлагатай
  • Эрдэнээ 2019-02-01 05:53:47
    Ард түмний итгэлийг алдалгүй, нийгэмд тулгарсан шударга ёсыг сахиулах, төрийн толгойд зайдалсан авилгачдыг үтэр түргэн зайлуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсье...
  • зочин 2019-02-01 04:39:05
    Дэмжиж байна. сахлаа янзалдаа,Үнэнч шудрага ард түмнээ гэсэн сэтгэлтэй Хүрэлсүх даргатайгаа хамтарч баг болж сайн ажлаарай,АМЬЖИЛТ
  • иргэн 2019-02-01 03:05:25
    шударга ажиллаарай,
  • Kkk 2019-02-01 02:52:10
    Sahal goeol bnash Dee kkk MAN 3 sar shivchgee delseed geh ym , ugui bh gej bodoj bn. Uls toriin amdraliig ene yvdalaas hoish sonirhdog bolson shuu.
  • хуульч 2019-02-01 02:47:05
    ЗАНДАНШАТАР,,, НӨГӨӨ ХОЁР СЭНГҮҮНИЙХЭЭ ДЭРГЭД,,,,ТӨР ТҮШИЛЦЭЖ ЗАСАГ БАРЬЖ ЯВСАН ЗАЛУУ ХҮНИЙ ХУВЬД НАМЫН ДАРГЫН ГАРТ ОРОХГҮЙ БОЛ ЭНЭ АЖЛЫГ ХИЙХ ШАЛГУУРТ ХҮРЧЭЭ ...
  • зочин 2019-02-01 02:18:19
    Хүүк, Еөк 2-ынхоо хүслийг биелүүлээд байлгүй төвийг сахиж, эв нэгдлийг эрхэмлээрэй.
  • Ora 2019-02-01 02:14:59
    Сахалаа хусчвал сайхан л залуу. Сайн ажиллаарай гэж хүсъе.
  • !!!!! 2019-02-01 02:06:39
    За одоо яая гэх вэ, нэгэнт үүнийг дарга болгохоор шийдсэн бол дүүрч! Харин улсын нэр нүүр болох албан тушаал учраас наадахынхаа зүс царайг жаахан янзлаарай!!!
  • иргэн 2019-02-01 01:56:00
    ядаж сахал үсээ авхуул царай төрх хандлага аа өөрчил ажилд нь амжилт хүсэе улс орноо бат суурьтай байлгаж эв эеийг сахиж ажлаарай