МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:
Хавдар судлалын үндэсний төвд  "Би хавдрын эсрэг үйлсийг дэмжигч. Би энэ үйлст нэгдсэн" уриа бүхий Хавдрын эсрэг Дэлхийн өдрийг угтсан арга хэмжээ болно.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
 
10:30 цагт: “СЭТГЭЛИЙН МЯНГАН ҮЙЛС” Төрийн бус байгууллага нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-4” аяныг зохион байгуулна.

10:30 цагт: НЗДТГ-ын "А” зааланд Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

11:00 цагт: Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд "Монголчуудын уламжлалт тоглоом наадгай" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

11:30 цагт:   Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шинэ гэрээнд хамтран ажиллах талаар гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

12:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад улс төрийн хүчнүүдийн удирдлагууд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Бөхийн өргөөнд Хавдрын эсрэг үндэсний төвийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жил, Маршал Х.Чойбалсаны мэндэлсний 124 жилийн ойн хүрээнд:

10:00 цагт:
Тусгаар тогтнолын ордонд Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.
10:15 цагт: Тусгаар тогтнолын ордон Их Жанжин Д.Сүхбаатарын зээнцэр З.Хайдар, судлаач О.Баатар нарын чөлөөт уулзалт, ярилцлага болно.
10:20 цагт: Тусгаар тогтнолын ордон МАН-д шинээр элсэж буй иргэдэд үнэмлэх гардуулах ёслол болно.
11:30 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэр өргөн ёслол болно.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-03-14 06:12:52
    ЧАМААР ДУТАХГҮЙ, ЦАВУУГААР НААЛГАХГҮЙ, НАМБААААРЫН ЭНХБАЯРАААААА