З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг зээлийн төлбөр хийх талаар бодоогүй, тийм эрх ч байхгүй

ИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны танилцуулгыг сонсож байна. Танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хийлээ. Ерөнхийлөгчийн ажлын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Улсын Ерөнхий прокуророос хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирээд УИХ дэмжээгүй. Ерөнхийлөгч яагаад хориг тавьсангүй вэ? Хориг тавихгүй байна гэдэг чинь зөвшөөрч байна гэсэн үг үү?  Ерөнхийлөгч тэтгэвэр, цалин, оюутны зээлийг хэзээ тэглэх вэ? Чадах уу, чадахгүй юу? Ерөнхийлөгч утааны асуудлыг ярьж байна лээ. Утаанаас салах гарц нь орон сууц шүү дээ. Ерөнхийлөгч ипотекийн зээлийг хүүг бууруулахаар ажиллах уу? Ерөнхийлөгч чуулган дээр ҮАБ-ын асуудлаар мэдээлэл өгнө гэж байсан. Энэ асуудал яагаад хойшилсон юм бэ? Бидэнд шагналын асуудлаар их өргөдөл ирэх юм. 23-тай хүүхэд “Алтангадас” одон авчихсан байхад 23 жил ажилласан хүн авчихсан байна. Эрдэнэтэд хос “Хөдөлмөрийн хүндэт” медаль авсан байх жишээтэй. Шагналын өргөдөлд дарагдаж гүйцлээ. Сугалаа явуулах уу? 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: О.Баасанхүү гишүүн тайлан уншаагүй байна. Ерөнхийлөгч надад олгосон эрхийн дагуу би тайлангийн хүрээнд ярина. Ипотекийн талаар хариулт өгч чадахгүй. Ерөнхийлөгч дөрвөн удаа хориг тавьсан УИХ хүлээж аваагүй. Бүх зүйл дээр хориг тавих бодолгүй байна. О.Баасанхүү гишүүн “Тэтгэврийн зээлийг Ерөнхийлөгч тэглэнэ гэж  амласан” гэж цуурхал тараахаа болих хэрэгтэй. Байгалийн баялгийн ногдол ашгаар энэ зээл төлөгдөх боломжтой. Ерөнхийлөгч өөр ямар нэг эх үүсвэрээс зээлийн төлбөр хийх талаар бодоогүй. Тийм эрх ч байхгүй. Шагналыг хувьд маргаантай байгаа. Гишүүд шагналын өргөдөл хүлээж авах асуудлаа хаагаарай. 

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх: Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувьд жил бүр УИХ-д ҮАБ-ын асуудлаар хаалттай мэдээлэл хийдэг. УИХ-аас цаг товлоод өгчих юм бол Ерөнхийлөгч мэдээлэл хийхэд бэлэн. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярьсан. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа юу? Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлыг хөндөж байсан. Сүүлийн үед чимээгүй болчихлоо. Ерөнхийлөгч байр суурь хэвээрээ байгаа юу? ЖДҮ-тэй холбоотой асуудалд Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ? УИХ-ын даргыг томилох асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдуулан ҮАБЗ хуралдаж, УИХ-ын даргыг томилгоог яаравчлах асуудлаар зөвлөмж өгөх үү? 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар Ерөнхийлөгч тухайн үед илэрхийлж байсан байр суурин дээрээ хэвээрээ байгаа.  Ард түмнээсээ асууж, Үндсэн хуульд гар хүрэх бодлого хэвээрээ. УИХ-ыг тараах асуудлаар М.Энхболд даргатай тухай үед зөвшилцөөд, зөвшөөрөөгүй учраас харзнасан байдалтай байна. ЖДҮ-ийн асуудлаар нэгэнт Эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа прокурор УИХ-тай харилцаад явсан дээр. 

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх: ҮАБЗ УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар хуралдаагүй. Тухайн өдөр болсон жагсаал цуглаантай холбогдуулан үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Энэ хүрээнд  УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна гэсэн зөвлөмж гарсан байна. ҮАБЗ гишүүдийнхээ томилгоотой холбоотой асуудалд оролцдоггүй. 

 

П.ГОО 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-02 01:56:22
    ЧОЙЖИЛ ТЭНЭГТДЭГ БНА ШД . ЖЕНКО ТӨМӨР ЗАМЫН МӨНГӨ ИДСЭН ЛУЙВАРЧИН ШД. ЗИ - ЕӨК - А. ГАНСҮХ 3 БОЛ ЛУЙВАРЧИД . БИЕ БИЕСЭЭ ХАМГААЛАГЧИД . ӨМХИЙ ТҮВД ЗАЙЛ .
    150.129.140.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Чойжил 2019-01-31 08:34:32
    Ерөнхийлөгч төмөр замын хэрэгт түй ч хамаа байхгүй юм байна лээ ш дээ. MCS, Миеэ хоёр өөрсдөө барьж чадаагүй болохоороо балиар хар пиар хийгээд байгаа.
    103.14.38.134
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-31 06:39:28
    Сонгогдохын тулд худлаа ярина ш дээ.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-01-31 05:41:36
    анх гарахдаа зээл төлнө гэ амалсан биз дээ одоо мартсан уу
    66.181.189.58
    Мэдэгдсэн Хариулах