Х.Нямбаатар: Баянзүрх дүүрэг Засаг даргагүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 57,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга М.Энх-Амгалан өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлэхээр оруулж ирэх шаардлагатай байна. Учир нь нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёр тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон. Шат шатны сонгуулийг будлиангүй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Баянзүрх дүүрэг Засаг даргагүй байна. Үүнийг УИХ онцгой анхаарлаа хандуулах шаардлага тулгарсан. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сар шинэ болох гэж байна. Хэрүүл уруулгүй ажлаа хийе. Улс төрийг ёс жудагтай хийдэг баймаар байна. Цахим орчинд үнэн худал нь мэдэгдэхгүй маш их мэдээлэл гарч байна. Гүтгэх доромжлох асуудлаар эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлыг яримаар байна. Торгууль  нь тэрбум тэрбумаар нэмэгдээд байгааг ойлгож байгаа биз дээ. Эрдэнэтийг бүхлээр нь битүүмжлэх талаар яригдаж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Засгийн газраас өргөн барьсан  Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай,  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Засгийн газар дахин хэлэлцэх шаардлагатай байна. Иймээс энэ асуудлыг хэлэлцэх асуудлаас хойшлуулах горимын санал гаргаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрүүгийн хуулийн дагуу малын хулгай хийсэн хүн 10 хоног албадан хөдөлмөр хийхэд л болох заалттай байна. Үүнээс үүдэн малын хулгайн гэмт хэрэг гаарч эхэллээ. Иймээс ялын бодлогыг чангаруулах шаардлагатай байгааг манай тойргийн өндөр настан тавьж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлаас хасмаар байна. Ер нь ашигт малтмалаар дамжаад Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд аюул учирч байгаа шүү. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Дэгээр өнөөдрийг хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлаар асуулт асуух ёстой. Баянзүрх дүүргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо анхааралдаа авах шаардлагатай байх. Удахгүй сонгуулийн хууль өргөн баригдана. Эрдэнэттэй холбоотой УИХ-ын гишүүн Я.Санжмятав гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Ингээд  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хойшлуулах гишүүдийн саналаар горимын санал хураалгалаа. Улмаар гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа. 

Одоо чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны танилцуулгыг сонсож байна. 

П.ГОО 

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2019-01-31 11:13:24
    З,ЭНХБОЛДЫН ҮЕД /2012-2016 ОНД / УЛСЫН ИХ ХУРАЛ САХИЛГА ДЭГ ЖУРАМТАЙ БАЙЖДЭЭ ,,? ОДОО Ч УЛСЫН ИХ ХУРАЛ ДАРГА ҮГҮЙ БОЛОХООР НАМЫН ХУРАЛ ШИГ БОЛНО БИЗ ,,
  • зочин 2019-01-31 09:04:46
    УИХ-ын даргыг хусах гээд ухаангүй явж байгаад харсан чинь БЗД даргагүй байна.
  • Бат 2019-01-31 07:13:49
    Сонгуулийн хууль гаргахдаа өрсөдөгч нараас олонхийн санал авсан гээд гаргачихмаараа 50% дээш гэдэг үг хэцүү