С.Шаарийбуу: Надад энэ хэргийн үнэн мөнийг олтол үхэх эрх байхгүй
Эвийдээ зайлуул, үр хүүхдээ алдах шиг зовлон энэ орчлонд байхгүй. Эцэг хүн гаднаа нурахгүй ч дотроосоо эмтэрч элэгдэж нурж явсаар 13 жилийг үджээ.
 
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд Малайзад том охин Ш.Алтантуяагаа бусдын гарт харамсалтайгаар алдсан С.Шаарийбуу өнөөдрийг хүртэл хэргийн үнэн мөнийг олж, гэр бүлд нь  учирсан хор хохирлоо барагдуулахаар уйгагүй явж байна.
 
Хэдэн жил шуугиан тарьж байсан энэ хэрэгт хоёр цагдааг яллаад өнгөрсөн. Гэвч сэтгэл санаа болон эдийн засагт учирсан хохирлоо барагдуулах ёстой гэсэн эцэг энэ хэргийг зүгээр орхисонгүй.

Жинхэнэ гэмт этгээдүүд буюу хайртай охиныг нь буудан хороох даалгавар өгсөн тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, хэргийг дахин нягталж шалгуулахаар болсон.

Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн шалгасан энэ харамсалтай хэрэгт Малайз болон Монголын талаас анхаарал сайн хандуулж байгаа. Бүтэн жил шалгасан хавтаст хэргийг дэнслэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн.

Хэрэгт Малайзын ерөнхий сайд байсан Нажиб Разак болон түүний холбоотон Абдул Разак Багинда холбоотой бөгөөд талийгаач Ш.Алтантуяа тэднийн орчуулагчаар ажиллаж байсан юм.

Уг шүүх хуралд 69 настай аав С.Шаарийбуу, талийгаачийн том хүү, үеэл О.Бурмаа, Г.Намираа нар оролцож байна. Үеэлүүд нь гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Энэхүү шүүх хурлаас нэхэмжлэгч тал буюу талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын Засгийн газраас 100 сая Малайз ринггит буюу 27 орчим сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг шаардаж буй. Шүүх хурлын эцсийн шийдвэр өнөөдөр гарах юм байна.

Шүүх хурлын танхимд талийгаачийн аав С.Шаарийбуу “Хайртай охиноо алдсан тэр өдрөөс л бидний амьдрал утга учиргүй болж,  дууссан. Охин минь гэр бүлийнхээ санхүүгийн асуудалд маш их хувь нэмэр оруулдаг байсан.  Хоёр хүүгээ юугаар ч дутааж байгаагүй. Маш сайн ээж байсан. Тухайн үед хөвгүүдийн том нь 10, бага нь 4 настай байсан. Хоёр хүү минь өнчрөөд үлдсэн.

Бага хүү нь их бие муутай хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл, өөрөө бие дааж явахад хүндрэлтэй хэн нэгний тусламжтай ойрхон зайнд явдаг байсан. Охин минь амиа алдахаасаа өмнө байнга хүүгийнхээ дэргэд байж, хүүгээ өдөр бүр асран, хүүгээ түшин алхах дасгал хийлгэж, сүүлдээ гадаад руу ч аваачиж эмчлүүлж байсан.

Ингээд 2006 онд охин минь харамсалтайгаар амиа алдаж түүний минь үүрдэг байсан бүх ачаа миний нуруун дээр буусан даа.

Бага зээгийн минь бие улам муудаж, хэвтэрт орж, надад хичээхээс өөр зам үлдээгүй. Том зээ маань зуны амралтаараа ойр зуур ажил хийж хичээлийн бэлтгэлээ базааж надад нэмэр болдог болсон. Зээ нарынхаа төлөө амьдарч байсан байраа хүртэл зарсан.

Бага зээгийн минь бие нь муудсаар өнгөрсөн 2017 онд нас барсан. Хүүд ээжийнх нь тухай үнэнийг хэлээгүй. Төрсөн өдрөөр бэлгийг нь бэлдчихээд ээж нь явууллаа гэж хэлдэг байсан. Ээж нь хол газар ажилладаг юмаа гэж худлаа хэлдэг байсан. Одоо үлдсэн ганц зээгийнхээ төлөө явна. Энэ хэргийн үнэн мөнийг олтол надад үхэх эрх байхгүй” гэжээ.
 
 О.Гэрэлт
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TENEGLEL 2019-02-28 08:03:43
    zarim uls oron n 25 jil gem zemgui zaluug horisoniikhoo toloo uuchilal husej tsagaatgaad 67 say dollar ogch chaddag ym bna lee. Khunii ami mongold l unegui
    202.179.8.210
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-28 05:59:33
    шуналт өвөө минь чиний нэхсэн 26 сая доллар чинь бүтэж харагдаач.
    202.126.89.57
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-25 06:47:16
    snunal
    202.126.89.65
    Мэдэгдсэн Хариулах
    • TENEG MONGOL 2019-02-28 08:06:09
      Chi l mongold say khurekhgui nohoin baas shig tsalindaa barigdaj amidardag bolhoos busad gazar odort chinii sariin tsaling avdag uls oron bdag ym khunii ami 1
      202.179.8.210
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-15 03:30:09
    Монгол хүүхнүүд арай л хэцүү болжээ. Янхан хүний наймааны босс цаашлаад зэвсгийн наймаа гээд ер нь дэлхийн хамгийн адгийн шулам болжээ.
    202.126.89.101
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-14 03:42:33
    шунал гэж агуу
    202.126.89.82
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-03 10:29:32
    Ene hunii zee hiatadiin udam baihaa
    202.126.89.59
    Мэдэгдсэн Хариулах
    • tenegteerei 2019-02-11 08:01:43
      bitgii tenegteerei, hunii zovlongoor daajij hiideg novsh vee
      202.179.30.178
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-03 05:23:38
    Монголын олон олон эхчүүдийг монгол орныхоо төлөө хөдөлмөрлөж байхад өчүүхэн шуналдаа хөлөгдөн хориотой наймаа хийж эсэцт нь ийм юм болсон. Монголын засаг төр м...
    202.126.89.59
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-03 05:20:05
    зэвсгийн, хар тамхины наймааг хориотог мэдсээр байж яагаад тэр улсуудад тусал орчуулга хийсэн юм б. Нөгөө талаар монгочууд яагаад хар хэрэг хийгээд байна
    202.126.89.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Бб 2019-01-31 11:34:29
    Багшаа таны сэтгэлийн тэнхээг бахархаж байдаг шүү. Танай гэр бүлийн асуудал үнэн мөний талд шийдэгдээсэй.
    202.21.127.161
    Мэдэгдсэн Хариулах
  • гаяа 2019-01-31 08:56:06
    Үнэн ямагт ялна,та заавал үнэнийг олж үр хүүхэдэд нь яөв мэдээлэл дамжуулах том үүрэгтэй өвөө бна хичээгээд зүтгээд бгаарай тэнгэр таныг ивээх болтугай
    66.181.185.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Одноо 2019-01-31 07:35:31
    Гол харлаж байна. Хөөрхий ээж, хөөрхий хүү. Адгийн муу балиар алуурчингууд үхээсэй. Хүний эцэг эх л ингэж үрийнхээ төлөө явна даа.
    66.181.190.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-01-31 06:36:02
    Neg ch gsn irgenii asuudal Mongol ulsiin asuudal bh yostoi. Gadaad hariltsaanii yam ntr yaj tusalj bgaan boldoo. Yamartai ch tuushtai temtseerei.
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-31 06:17:44
    Та сэтгэлийн тэнхээтэй байж эцсээ хүртэл тэмцээрэй.Үнэн ялнаа.
    103.212.116.140
    Мэдэгдсэн Хариулах
  • ААВД 2019-01-31 06:10:47
    ТА ЧАДНАА. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. ЭЦЭГ ХҮНИЙ, ААВ ХҮНИЙ ЧИН ЗОРИГ, АГУУ ИХ ТЭСВЭР ХАТУУЖИЛААР, ДАВААД ГАРНАА.
    202.179.25.52
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-31 05:36:40
    Ta mynadag etseg shu . Bux xymuus tanii tald bga etsiin xurtel zogsix xeregtei .ta yalna
    202.126.89.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-31 05:17:06
    Ямар харамсалтай юм бэ нааштай шийдэгдээсэй арайчдээ
    122.201.22.39
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-31 05:12:16
    setgeliin ih tenheetei, unenhuu mundag aav bainaa. tanii zutgel talaar bolohgui ee. tanid amjilt husie.
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-31 04:54:11
    мундаг аав юмаа тэнгэрийн орноос охин нь хардаг л бхдаа амжилт хүсье
    202.179.27.21
    Мэдэгдсэн Хариулах