Амиа алдсан цэргийн хэрэгт холбогдуулан албан тушаалтнуудыг чөлөөллөө
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний  336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авчээ.

ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилсон  бөгөөд ажлыг нь хүлээлцүүлэхээр ажлын хэсэг тус ангид ажиллаж байна.

Мөн нас барсан  хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Одоогоор тэднийг  хууль хяналтын байгууллага  шалгаж байна.

Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт  албан тушаалын хариуцлага тооцож чөлөөлөхөөр боллоо.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д.Намсрай 2019-01-31 04:58:37
    Одоо ингэж дураараа ярихаа болцгооё. Төрийн цэргийн байгууллага мөрддөг дүрэм журамтай. Ажил хийдэггүй хүн л алдадгүй ээ. Алдаагаа давтахгүй байх нь чухал.
    202.126.89.171
    Мэдэгдсэн Хариулах
  • хорсол 2019-01-31 04:38:18
    ердөө ингээд л болоо юу
    139.5.218.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-31 03:52:12
    Хурган дарга нарыг халсан нэртэй өөр ангируу өгнө шдээ.Батлан хамгаалахын сайд дарга нар яах вэ?Ж.нь: Бариигадан генерал Амгаланбаатар г.м.
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsereg  2019-01-31 03:33:07
    Deglehiin tuld zodoj tamalsan buruutnyg eruugiin yalaar shiitgen gesgeeh heregtei.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайд нь яасан? 2019-01-31 03:30:27
    Сайд нь нь л сайн дураараа буумаар юм даа. Их хурлын дарга болно гээд сэрүүн зүүдэлж байгаа байх даа
    202.21.106.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2019-01-31 03:14:18
    ЗХЖШ-ын даргыг, Saidiig ni bas soloochee.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах