Эрүүгийн гэмт хэргийн "од"
Экс Ерөнхийлөгчөөр авторлагдсан хавтаст хэргүүд ар араасаа нэмэгдсээр. Дээр бичсэн МАХН-ын байрны төлбөрийн маргаантай асуудал бол зөвхөн нэг л жишээ нь. Бор оймстойгоо ачигдсан цагаас нь эхлээд хууль хяналтын байгууллагынхан түүнтэй холбоотой шинэ, шинэ хэргүүдийг гаргаж ирсэн. Хууль бус хувьчлал, казино байгуулах нэрээр израйлчуудаас авсан 1.5 сая ам.долларын хэрэг, МАХН-ын байрны төлөгдөөгүй гомдол гэх мэтээр үргэлжилнэ. Ёстой  л эрүүгийн гэмт хэргийн нэгэн үеийн од болчихоод байгаа юм.
 
Нэгэн цагт төр түшиж явсан энэ эрхэм өнөөдөр эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтэн болчихоод байгаа нь харамсалтай. Ах дүү амраг садныг нь хүртэл гэмт хэрэгтэн болгож бичиж байсан нь цөөнгүй. Өдөр болгон ингэж бичүүлээд тэд яаж тэсдэг бол гэж гайхмаар. Уг нь энэ бүх хэргийг ингэтэл удаан сунжруулах шаардлага байхгүй байв. Анхлан цагдан хорьж байхдаа л бүх хэргүүдийг нь нэг бүрчлэн шалгаж, олон хавтаст хэргүүдийг нь нэгтгээд ялыг нь боловсруулж болох байлаа. Гэтэл ар араас нь шалгаж байгаа, хэрэг үүсгэсэн гэх нэрийдлээр хууль хяналтынхан 4-5 жилийг Н.Энхбаярт зориулж байна.
 
Дан ганд Н.Энхбаярын хэргээр нэг том ном гаргаж, нэлээд хэдэн хуульч докторын зэрэг ч хамгаалж дөнгөхөөр болж байна. Ард түмэн, намын гишүүд нь ч энэ бүхнээс залхаж байгаа нь мэдээж. Намын гишүүдийнх нь хэлж байгаагаар улс төрийн ашиг сонирхлоор ийм зүйл хийгээд байгаа гэсэн мэдээдэл өгөх. Харин хууль хяналтынхан болохоор дахин, дахин өөр өөр гомдол ирээд байгаа учраас яах аргагүй дахин эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн тайлбар өгөх. Энд дахиад л нөгөө хууль шүүхийн шинэчлэлийг ярих болчихоод байна. Чадвартайхан мөрдөн байцаагч бол Н.Энхбаярын гэх хэрэг сөхөгдөж эхлэхэд л эргэн тойрон дахь бүх алдаа мадгийг нь ухаж төнхөх учиртай. Сэжигтэй санагдсан бүх зүйлийг нь  ухаж, сайтар нягталж  хардаг бол нэгхэн хүний өдүүлсэн хэрэг амархан гарт орж болмоор. Одоо Н.Энхбаяраас ард түмэн залхчихаад байна. Харь нутагт эмчлүүлж яваа энэ эрхэм ямар гай өдүүлэх болоод улстөрчид ингэтлээ айгаад байгаа юм. Хэрэг хийгээгүй улстөрчдийн чолиос болоод байгаа бол үүнийгээ ил тодоор гаргаж тавья. /Салбарын сайдаа өлхөн гэмт хэрэгтэн болгож байгаа тэд Н.Энхбаярыг ч магадгүй хэлмэгдүүлж байхыг үгүйсгэхгүй/ Өөрөө хэвлэл мэдээллээр бүх эргэлзээ дагуулсан  баримтуудад няцаалт өгч, гэм буруугүй гэдгээ зарлах цаг болж. Эх орондоо ирж шалгуулдаг газар нь шалгуулаад нэрээ цэвэрлэж авах ёстой баймаар. Эсвэл Н.Энхбаяр үнэхээр тэгж болж бүтэхгүй хэрэг хийчихсэн юм бол албадан ирүүлэх бичиг явууллаа, дахин хэрэг үүсгэлээ хэмээн шоудах бус очиж албадан ирүүлээд хэргийг нь үүрүүлээд хийдэг газар нь хиймээр байна. Нэг талдаа багтая гэдэг шиг Н.Энхбаярын гэх тодотголтой хэргүүдийг одоо эцэслэн шийдмээр юм.
 
Энэ бүхний эцэст бид  хэнд итгэхээ мэдэхгүй болчихоод байгаа юм. Төрийн тэргүүнээ ийм болчимгүй муухай хүн байсан гэдэгт олон хун итгэхгүй байгаа. Тэр хэрээр хууль хяналтынхныг хараан зүхэж тэдний нэр хүнд өдрөөс өдөрт унаж байна. Намын гишүүд нь улс төрийн зорилготой гэсэн мэдээлэл цадаж, хуулийнхан улстөрчдөд үйлчилдэг гэх пиар цаэагдаж байгаа юм. Тэгэхээр хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгаагаа ялгаж салгах цаг нь болжээ. “Идүүлж дуусдаггүй бут” хэмээн нэгэн нэрт нийтлэлч Н.Энхбаярыг нэрлэжээ. Нээрээ ч энэ олон жилийн турш эрүүгийн гэмт хэрэгтнээр дуудууллаа. Улс төрд түүнийг хадны мангаа, жинхэнэ аймшиг мэтээр үргэлж бичнэ. Н.Энхбаяр ирнэ гэнэ ээ. Одоо ч Застийн газар будаа. Н.Энхбаярыг ирэх  сургаар  МАН бужигнаж эхэллээ гэх мессеж үргэлж нийгэмд тардаг. Энэ бүхнээс харахад түүнийг хэзээ ч   Монголын төр сайн сайхнаар хүлээж авахгүй нь тодорхой байна. Түүний нөлөөлөл улстөрд өнөөдрийг хүртэл илээр харагдсангүй. Сайн нэрийг хүсэвч олохгуй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг үг бий. Н.ЭНхбаяр дарга одоо дуугарах цагнь болжээ. Гэмт хэрэгтэн мөн бол хийсэн хэргийнхээ ялыг эдлэе. Улстөрчдийн  чолиос болж байгаа бол Н.Энхбаяр дарга аа нэр устай нь нийтэд зарлачихаач.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine