ХААН банкны Харилцагчийн мэдээллийн төв нэг дор 100 хүнд үйлчлэх боломжтой боллоо
Цахим үйлчилгээгээрээ бусад арилжааны банкуудаас илт давуу, тэргүүлэгч байдаг ХААН банк 2,5 сая хэрэглэгчтэй.

ХААН банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, шинэ байранд нүүж орсноор нэгэн зэрэг 100 хүнд үйлчлэх хүчин чадлыг бүрдүүлжээ.

Харилцагчдадаа банкны үйлчилгээг илүү ойртуулах, асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэж өгөх, үйлчилгээний чанараа улам сайжруулах зорилгоор ийнхүү хүн, хүч техник хэрэгслийн хүчин чадлыг 30 хувиар нэмэгдүүлсэн байна.

Ингэж шинэчлэл хийгдсэнээр Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утасны үйлчилгээ банк санхүүгийн салбар дахь олон улсын стандарт бүхий “Contact center” болж өргөжиж, үүд хаалгаа нээсэн үйл явдал өчигдөр болов.

Уг үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагчид заавал банк руу очилгүй 1800-1917 лавлах утас, callcenter@khanbank.com и-мэйл, www.khanbank.comвэбийн чат,банкны албан ёсны фэйсбүүк, твиттер хаягаар 24 цагийн турш 38 төрлийн үйлчилгээг авах бүрэн боломжтой аж.



Тодруулбал, ХААН Банкны харилцагчид заавал банк руу очилгүй дээрх сувгуудад хандан бүтээгдэхүүн үйлчилгээний лавлагаа мэдээлэл, зөвлөгөө авах, гомдол санал, асуудлаа шийдвэрлүүлэх, мөн утсаар карт, цахим, телефон банк, мобайл банктай холбоотой бүх төрлийн үйлчилгээг авч цагаа хэмнэх давуу талтайгаараа ихээхэн онцлогтой юм.

Мөн 1800-1917 лавлахын автомат хариулагчаас салбар тооцооны төвийн хаяг байршил, халамжийн санхүүжилт, интернэт банкны үйлчилгээний бүх төрлийн заавар авах боломжтой дээр бүртгэлтэй утаснаасаа гүйлгээ, шилжүүлэг хийх, төлбөр төлөх, дансны мэдээллээ хянах, засах зэрэг бусад үйлчилгээг авч болно.

Мөн ажилчдынхаа ажлын ачааллыг тайлах амралтын өрөөг дэлхийн жишигт нийцсэн байдлаар тохижуулсан нь тун таатай санагдав. Ажилчдадаа цайны цагаараа түр амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхамралтын өрөөг гаргаж, ажлын байрыг дуу тусгаарлагч ханатай болгож өгчээ. Ийнхүү ажил мэргэжлийн онцлогт нь тохируулан ажиллах таатай орчин бүрдүүлсэнд ажилчид нь тун их баяртай байгаагаа илэрхийлэв.

Бас нэгэн шинэ үйлчилгээг танилцуулахад, ХААН Банк өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Киоск машинаас Харилцагчийн мэдээллийн оператор руу видео дуудлага хийж, тусламж зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн нь харилцагчдынхаа талархлыг хүлээгээд байгаа билээ.

Дашрамд сонирхуулахад, тус мэдээллийн төв нь 2006 он 1917 тусгай дугаарын лавлах утас, мэдээлэл үйлчилгээний дөрвөн ажилтантайгаар анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө хамрах хүрээ нь хэд дахин томорч, 134 ажилтантай, 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хүрчээ.

Өнгөрсөн 2018 онд гэхэд давхардсан тоогоор 7,4 сая хүнд үйлчилжээ. Нийт хандсан харилцагчийн 60 хувь нь тооцооны төвд очилгүйгээр банк санхүүгийн хэрэгцээт үйлчилгээг авч цаг заваа хэмнэсэн байна.


 
Харилцагчийн мэдээллийн төвийн Мэдээлэл үйлчилгээний ажилтан Т.Бэх-Очирбаатар Бид өдөртөө 8-10 мянга гаруй дуудлага хүлээн авдаг. Харилцагчид маань 1800-1917 лавлах утсаар дамжуулан бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Манайх саяхан АТМ-тай төстэй Киоск машиныг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ нь харилцагчид иргэний үнэмлэхтэйгээ банкинд очиж тамгатай болон үлдэгдэлтэй лавлагаа, бусад мэдээллүүдээ авах боломж олгосон. Мөн оператортой видео дүрсээ харж шууд харилцах боломжтой. Энэ үйлчилгээг хүлээн авсан харилцагчид үргэлж талархал илэрхийлдэг юм” /Инээв/



 
ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал М.Энхсайхан “Манай банк өнгөрсөн онд дуудлагын төвийн хүчин чадлаа 30 хувиар нэмэгдүүлсэн. Харин сая он гараад энэхүү шинэ байрандаа орж байна.Харилцагчид ид ачааллын үеэр ямар ч хүлээлт байхгүй, үйлчилгээгээ авч чаддаг. Өмнө нь “Call center” гэж байсныг мэдэх байх. Харин үүнийгээ “Contact center” буюу  илүү өргөн хүрээтэй болгон өргөжүүллээ.

Харилцагчид маань заавал банкны салбарт очихгүй зайнаас манай банкны үйлчилгээг авч болно. Үүний нэг жишээ нь картын үйлчилгээг дуудлагын төвөөр захиалаад өөрөө шуудангийн салбараар хүлээн авах бүрэн боломжтой болсон гэсэн үг.

Ингэснээр бидний гол хүсээд байгаа зүйл нь харилцагчаа сонсох, орон зайнаас үл хамааран үйлчилгээ хүргэх боломж бүрдлээ. Хотын түгжрээнд цаг алдаад байхгүй, банканд дугаарлахгүй, өөрийнхөө хувийн амьдралд алтан цагаа зарцуулах боломжтой боллоо.

Мөн бид нар ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангасан орчинг бүрдүүлэхийг зорьсон юм” гэлээ.











Шинэчлэгдсэн “Contact Center”-ийн амралтын өрөөг орчин үеийн хэв маягт нийцүүлэн ажилчдын тав тухтай байдлыг бүрэн хангахаар тохижуулжээ
 

Ажилтнууд чөлөөт цагаараа ширээний хөл бөмбөг, дартс болон бусад оюуны спортоор хичээллэх боломжтой
 







О.Гэрэлт
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus