Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлд рейлбус үйлчилнэ
Сар шинийн баярын өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын хооронд  рейлбус явуулахаар болжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 04-10-ныг дуустал Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дарханы чиглэлд 961, 962-р галт тэрэг буюу рейлбусыг нэмэлтээр явуулах аж.

Улаанбаатар-Дарханы чиглэлд дээр дурдсан өдрүүдэд рейлбус 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дарханд ирнэ. Харин Дарханаас 13.45 цагт хөдөлж Улаанбаатар хотод 18.18 цагт хүрэх юм байна.

Зорчих тасалбарын үнэ Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбаатар чиглэлийн рейлбус том хүн 14.600 төгрөг, хүүхэд 6400 төгрөг байх аж.

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгуудын авто замын ачаалал ихэсдэг тул ийнхүү жил бүр нэмэлт галт тэрэг явуулдаг юм. 

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-06-15 03:57:08
    Батүүлийн релбус уу үхмэл хөрөнгө уг чанартаа нэг ийм л улс төрч шүү дээ
  • zochin 2019-02-02 18:39:25
    naad railbus ee shine nisekh tuv vokzaal hoorond yavuulah heregtei shdee
  • 1 2019-01-31 05:41:16
    Дархан-Улаанбаатарын чиглэлд энийг зөвхөн сар шинэ биш дандаа явуулж болдоггүй юм болов уу. Хүүхэд суулгаад явах, том хүн суулгаад явах ялгаагүй л зардал гармаа...