Хуульзүйн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно
Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж салбарынхаа үйл ажилалагааг нийтэд сурталчилдаг уламжлалтай. Энэ онд Хууль зүйн яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамт энэ сарын 13-ны бямба гаригийн 09:00-17:00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө хийх гэж байна.
 
Энэ үеэр иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна.Үүнд, УБЕГ-аас лавлагаа мэдээлэл өгөх, иргэний үнэмлэх захиалах, гээгдүүлсэн бичиг баримтын мэдээлэл авах, гадаад паспортын хугацаа сунгах үйлчилгээ үзүүлнэ.
 
Харин цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, жолоо барих эрхээ хасуулж, хугацаа нь дууссан иргэдийн эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлэх, галт зэвсэг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгөх чиглэлээр зөвлөгөө өгөх юм байна. Мөн цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгч, иргэд, олон нийтийн санал, хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг хүргэх юм.

Түүнчлэн тус яамны харьяа бүх агентлаг газруудын өргөдөл гомдлын асуудал хариуцсан ажилтнууд төвлөрсөн цэгт иргэдээс хүсэлт өргөдөл гомдлыг нь хүлээн авч боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх хүртэл арга хэмжээ авч ажиллах аж. Хууль зүйн зөвлөгөө мэдээллийг ч энэ үеэр иргэд мэргэжилтнүүдээс чөлөөтөй ирж авах боломжтой юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.