“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир бусдаас 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, цагдан хоригдсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл нэг сар таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард батлан даалтад гарч, гадуур байцаалтад байгаа юм байна.
Сүүлийн үед түүнийг өөрийн нэр дээрээ 87 байртай байсан нь илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан байгаа.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэлэхдээ “Д.Бямба-Очирыг хахууль авсан, хамаатан бүхий этгээддээ давуу байдал олгосон гэх хэргээр буруутгаж шалгаж байгаа. Авлигад авсан мөнгөний хэмжээ нь 500 сая биш. Харин 87 байрны тухайд гэвэл тэрбээр албан ёсны бүртгэлтэй гурван орон сууцтай юм билээ.
Гэхдээ өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр нуугдмал үл хөдлөх хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас бид шалгаж байгаа. Одоогоор гадуур байцаагдаж байна” гэв.
О.Гэрэлт
Оллоо.mn