Энэ оны анхны гурван ихэр хүүхэд мэндэлжээ
Энэ оны анхны гурван ихэр хүүхэд мэндэлсэн баяртай мэдээ байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү хоёр хүү, нэг охин төрүүлсэн бөгөөд өмнө нь хүү, охин хоёртой аж.
Одоогоор эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д хэвтэж буй.

Ийнхүү сар шинийн босгон дээр гурван хүүхдээр бүл нэмсэн аав ээж нь болон ах дүүс нь бөөн баяр хөөртэй байгаа гэнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-02-17 02:49:51
    Монголын үрс маш олон болтугай
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах