Бямба гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёрдугаар сарын 8-ны Баасан гарагийн ажлын өдрийг энэ Бямба гараг буюу хоёрдугаар сарын 2-ны өдөрт шилжүүлсэн.

Гэсэн хэдий ч энэ өдөр /2019.02.02/ тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг нь тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм байна. Өөрөөр хэлбэл, Бямба гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй.

Учир нь Сар шинийн баярыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын захирамжид зааснаар нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2,3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн оронгоороо хязгаарлагдаж, хөдөлгөөнд оролцох юм.

Харин ирэх Баасан гараг буюу хоёрдугаар сарын 08-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 50% 2019-01-30 06:38:37
    Бүх машины 50 хувь нь явахгүй учраас албан хаагчдын 50% нь ажилдаа очихгүй юм байна л даа!